Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдэд хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад болон тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийж байна. Одоогоор шалгалтанд “Мерит” ХХК, “Сабо трейд” ХХК, “Монос фарм” ХХК, “Нил фарм” ХХК, “Омбал” ХХК, “Тавин ус” ХХК, “Нуган” ХХК, “Чинбаян” ХХК, “Барагшун” ХХК, “Цахиур төмөр” ХХК, “Ази фарм” ХХК, “Энто” ХХК, “Нью ремели” ХХК, “Эм Эн Жи Би” ХХК, “Фармед ресурс” ХХК, “Торгон туул” ХХК, “Цагаан овоо” ХХК зэрэг 16 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.
Эдгээр компаниудаас “Монос фарм” ХХК, “Фармед ресурс” ХХК нь даралтын аппарат, термометр худалдах тусгай зөвшөөрлийг Стандарт, Хэмжил зүйн газраас авсан байна. Харин бусад компаниуд нь тусгай зөвшөөрөлгүй эмнэлгийн хэмжих хэрэгслийг худалдаалсан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Хэмжих хэрэгсэл худалдаалдаг аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, худалдан борлуулах, хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх, загварын туршилт хийлгэсэн байх шаардлагатай юм.
Иймд иргэд, худалдан авагчид эмийн сан, бөөний төвүүдээс хүний биеийн цусны даралтын аппарат, термометр /халууны шил/, эмнэлгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах хэрэгтэй. Мөн улсын баталгаатай хэмжих хэрэгсэл эсэхийг заавал шалгаарай гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
