УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгаад буй. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Иргэд яагаад газраа өмчилж авахгүй байна вэ. Өмчилж авсан газар нь эдийн засгийн хувьд яагаад өгөөжгүй байна вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Бидний өнөөгийн барьж ирсэн бодлого зөв явж байна уу. Одоо Улаанбаатарт өмчлөх газар бий юу. Иргэн хүн амьдарч байгаа газраасаа өөр газар өмчлөх боломжтой юу” гэсэн асуудлыг тодруулсан юм. Өнгөрсөн 15 жилд улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан. 2011 онд хийсэн тооцооллоор 242 мянган га газрыг өмчлүүлж болох бололцоотой гэж гарч байсан. Одоо 130 мянган га газарт газар өмчлөл явагдаж байна. Улаанбаатар хотын иргэд аймаг суманд газар өмчилж авах бололцоотой. Одоогийн байдлаар 37 мянган иргэн орон нутагт газар өмчилж авсан гэдгийг ажлын хэсгийнхэн ярьж байна.
“16 нас хүрсэн иргэн газар өмчилж авдаг байх хэрэгтэй. Хүүхдийн хувьд газар эзэмшдэг байхад болно. Энэ хууль бол хуурай хууль. Иргэдэд ямар ч дэд бүтэцгүй хоосон газар олгох гэж байна” гишүүн Х.Болорчулуун онцолсон бол байр суурьтай байлаа. Барилга,хот байгуулалтын сайд Х.Баделхан “Газрын тухай хуулийг бид шинээр боловсруулж байгаа. Тэрхүү хуулинд шаардлагатай бусад асуудлыг тусгаж оруулж ирэх болно. Одоогийн ярьж байгаа хуулиар бол зөвхөн газар өмчлөлийн хугацааг сунгах асуудлыг тусгасан” гэсэн хариу тайлбар хийсэн. Гишүүн Д.Тэрбишдагва нийслэлийн иргэдэд Улаанбаатарт газар өмчлөх боломж хэр байгааг ажлын хэсгээс асуув. Тэрээр “Монгол Улсын нийт газар нутгийн хэдэн хувь нь хүн оршин сууж болохоор газар нутаг байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Улаанбаатарын иргэн хөдөөд газар өмчилж болно гэлээ. Орон нутгийн хүнд сурталтнууд үүнийгээ ойлгож байгаа юу” гэж асуухад “Улаанбаатарт 250 мянган хашаа байгаагаас 86 хувь нь газраа өмчилж авсан. 51 мянган иргэн зуслангийн газар эзэмшиж байгаа. Улаанбаатарын хувьд газрын нөөц хомс. Хөдөөд Улаанбаатарын иргэд газар өмчилж авах эрх нь нээлттэй” гэж хариулав.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
