Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон, тул төрийн албаны шалгалтын гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргажээ.
Энэ жил хэвлэгдэн гарч байгаа гарын авлагад Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр зэргээс боловсруулсан сорилууд шинээр нэмэгджээ.
Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэхэд иргэдийн ширээний ном болсон энэхүү гарын авлагыг албан хэрэгцээнд, нийтийн хэрэгцээнд гэсэн хоёр хувилбараар боловсруулсан байна.
Төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас 21-с доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд нээлттэй зарлах журамтай. Энэ 2018 оны 06 дугаар сарын 15-наас хойш зохион байгуулагдах төрийн албаны шалгалтыг энэхүү шинээр хэвлэгдэн гарсан номоор авах тухайгаа Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албаны шалгалтын тогтолцоо өөрчлөгдөж байгаа бөгөөд төрийн албанд анх ороход ерөнхий шалгалт, албан тушаал дэвших үед авах тусгай шалгалт авахаар болжээ.

Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр

ном яаж захиалах вэ орон нутаг руу
2019 оны ном гарах уу
номын орон нутагт захиалж авах боломж байна уу
Энэ байранд намар байхгүй байсан Өөр ханаас олж авах вэ
“Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага” номыг зөвхөн Засгийн газрын XI байрны I давхарт байрлах Номын худалдаагаар борлуулж байна.
11 дүгээр байр нь хаана вэ?
энэ номыг хаагуур зарж байгаа вэ? яаралтай авий
энэ номоо худалдаалж бга юму