Байгаль эх дэлхийнхээ төлөө иргэн бүр ухамсар, мэдлэгтэй байж, эерэг сайхан хандлагыг бий болгохын тулд жил бүрийн мод тарих өдрийг тодорхой зорилготой тэмдэглэдэг. 2018 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтээрээ 17 дах удаагаа мод тарих юм. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас 2018.04.27-29-ний өдрүүдэд нийслэл хотын иргэддээ зориулан стандартын тарьц суулгац худалдах үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-нд зохион байгуулж байна. Жил бүр энэхүү үзэсгэлэн худалдаагаар худалдах тарьц, суулгацын зүйлийн тоо нэмэгдэж, чанар стандарт сайжирч байгаагаас гадна мэргэжлийн хяналтын үйл ажиллагаан дор зохион байгуулдаг болсон тул иргэд тарьц, суулгацын чанар, стандарт, гарал үүсэлд санаа зовохгүйгээр худалдан авах боломжтой юм.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн аж ахуйн нэгжүүд мод сөөгний тарьц суулгацыг худалдан борлуулахаас гадна үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мод тарьж ургуулах талаар мэдлэг мэдээлэл олгож, зөвлөгөө өгдөг нь иргэдийн экологийн боловсролыг сайжруулах онцгой ач холбогдолтой. Мөн мэргэжлийн байгууллагууд дэвшилтэт технологид суралцах, мэдээллээ хуваалцах, үр, ургамлын солилцоо хийх туршилт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар мэдээллээ солилцдог болсон нь энэ үзэсгэлэн худалдааг тогтмол өргөжүүлэн зохион байгуулах шаардлагатайг харуулдаг.


Цаашид БОАЖЯ-наас мод, сөөгний стандартын тарьц, суулгацаар хангах зорилготой үзэсгэлэн худалдааг илүү өргөн хүрээнд энэ салбарын технологийн ололт амжилтыг харуулсан экспо түвшинд зохион байгуулах ба иргэдэд илүү ойртсон, бүс нутгийн онцлогт тохирсон төрөл зүйлийн тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн бүс нутгийн онцлогт тохирсон мод үржүүлгийн газрыг өргөжүүлэх, модны зүйлийн бүрдлийг нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн тарьц, суулгац ургуулах чиглэлээр хэрэгжүүлэх онцгой сайн төслүүдийг сонгон шалгаруулж дэмжин ажиллаж байна.




БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Н.Энхтайван
Ногоон үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
