Өнөөдөр тавдугаар сарын нэгэн буюу “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” тохиож байна. Энэ өдөр МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр тохиролцсон цалин хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг Улсын Их хурал, Засгийн газраас шаардсан эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэхүү жагсаалд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, нийслэл, Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Төв, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн гишүүдийн төлөөлөл таван мянга гаруй иргэд, идэвхтэн сонгуультнууд оролцлоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
-Засгийн газраас сүүлийн гурван жил цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэж амласан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Хөдөлмөрчид хангалттай хүлээсэн. Бидний тэвчээр алдагдаж байна. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй дөрвөн Засгийн газрын нүүрийг үзлээ. Цаашид МҮЭ-ийн холбооны гишүүд, иргэд хүлцэнгүй тэвчин хүлээж чадахгүй. Өнөөдөр биднийг тэмцлийн жагсаал, цуглаанаа эхлүүлэхийн өмнөхөн Монгол Улсын Засгийн газраас хэлэлцээрээ эхлүүлье гэсэн албан бичиг ирүүлсэн. Харин Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг өнөөдөр эхлүүлэхийг шаардаж байна. Гэхдээ энэ нэмэлт хэлэлцээр, үр дүнд хүрэх үгүйг бид ажиглана. Цаашид бидний тэмцлийн үйл ажиллагаа яаж ч үргэлжилж магадгүй” гэлээ.
Гишүүн байгууллагуудын ҮЭ бүрээс төлөөлөл үг хэлсэн ба залуучууд өөрсдийн дуу хоолойгоо төр засагт хүргэж байлаа.
Өнөөдрийн жагсаал цуглаанаас Засгийн газар, УИХ-д шаардлага гаргаж, МҮЭХ-ны удирдлагууд холбогдох хүмүүст гардуулав.








Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
