Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, А.Ундраа нар өнөөдөр (2018.05.02) Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа.
УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийснээс хойш өнөөдрийн байдлаар 154 хүнд бөөр, 48 хүнд элэг, 9 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байгааг онцлов.
Дараа нь УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, ясны чөмөг, цусны үүдэл эсээс шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Оюундэлгэр, бөөр шилжүүлэн суулгах багийн ахлах, доктор Д.Баян-Өндөр, эд нийцэл, молекул генетикийн лабораторийн эрхлэгч Ж.Саранцэцэг нар өөр өөрсдийн ажил, үйлчилгээний чиглэлээр мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталсан. Хэдийгээр донорын асуудал шинэ дутам биш боловч, шинэ эрх зүйн орчиндоо хэрхэн нийцэж байгаатай танилцахаар газар нь ажиллаж байна. Хэд хэдэн асуудлыг анзаарч мэдлээ. Нэгдүгээрт лабораториудыг илүү өндөр түвшинд ажиллуулж, чадавхжуулах шаардлага байна. 2010 онд байсан лабораторийн төсөв 2018 онд хэвээрээ байгааг сая эмч нар хөндөж байна. Гэтэл эрхтэн шилжүүлсэн тоо нь хэд дахин нэмэгдчихээд байгаа. Хоёрдугаарт эрх зүйн шинэ орчин олон эмнэлэгт боломж нээсэн байна. Гэхдээ лабораторийн тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчний тоо хангалтгүй байна. Тиймээс эмнэлгүүдийг зэрэг зэргээр нь хөгжүүлэх, зарим эмнэлгээ төрөлжүүлэх, эсвэл нэгдсэн нэг төвтэй байлгах уу гэдгийг УИХ, Засгийн газар анхаарах хэрэгтэй болсон байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, А.Ундармаа монгол эмч нар маань дэлхийн түвшний шинжилгээ, эмчилгээ хийж, олон хүнд аз жаргал бэлэглэхийн зэрэгцээ тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулж байгаа гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг бууруулж байгаад нь талархал илэрхийлээд, тулгамдаж буй бэрхшээлүүдийг арилгах, ялангуяа эм тариа, урвалж бодис, техник, тоног төхөөрөмжийн тендертэй холбоотой цаг алддаг хүндрэлийг шийдвэрлэхэд нэн даруй анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын дараа УНТЭ-ийн цус болон ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, эд нийцэл, молекул генетикийн лаборатори, эрхтэн шилжүүлэн суулгах төвөөр орж, эдгээр нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанартай танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
