Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин, иргэний эрүүл мэндийн эрхийн тухай” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна.
Хэлэлцүүлэгт, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа болон ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ЦЕГ, Монголын хуульчдын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Эрхэм хүндэт эрдэмтэд, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана” хэмээн заасан.
Энэ хүрээнд 2017 онд шүдний эмч, мэргэжилтнүүдийн уулзалт зөвлөгөөн болон тус бүр 4 удаагийн цуврал хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр 9 дүгээр сард “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган, 10 дугаар сард “Агаарын бохирдлын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, агаарын бохирдолтой “онц байдал” зарлан тэмцэх санаачилга гаргаж ажилласан.
Мөн ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй уулзахад эрүүл мэндтэй холбоотой иргэдийн санал хүсэлт олныг сонсож хүлээж авсан юм.
Иргэдээ анхааран сонсож, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөө жил эрүүл мэндтэй холбоотой олон ажил төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин, иргэний эрүүл мэндийн эрхийн тухай” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Өнөөдөр Монгол Улс маань зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээж, санаа зовоож байна. Төрийн түвшинд бодлого алдагдсан нэг жижиг асуудал ард иргэдийн амьдралд олон зуун том асуудал болж очдог. Ялангуяа төрөөс иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг онцгой анхаарч, цаг алдалгүй шуурхай засаж залруулж байх ёстой. Хэлэлцүүлгээр салбарын шинэчлэлийн хууль эрхзүйн орчны гаргалгаа, тулгамдсан олон асуудлын шийдлийг тодорхойлж, санал бодлоо цэгцлэн, нэгдсэн нэг ойлголтод хүрснээр цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа:
“Монголын эрүүл мэндийн салбар хөгжлөөрөө 200 гаруй улсаас 145-д жагсаж байна. Энэ нь мэдээж цаашид эрүүл мэндийн салбарт сайжруулах, засаж залруулах олон асуудал байгааг илтгэж байна. Эрүүл мэндийн салбарын бас нэг чухал үзүүлэлт нь тухайн улсын иргэдийн дундаж наслалт байдаг. Монгол Улсад дундаж наслалт 69 болсон. Гэтэл хөрш зэргэлдээ улс орнуудын дундаж наслалт 85-86 болж нэмэгдсээр байгаа. Ингэж урт насалж байгаа нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь сайн, салбар нь тогтвортой байна гэсэн үг.
Мөн бид энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр ихэвчлэн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах болоод уяалдаа холбоог нь хангах талаас нь асуудлыг хөндөнө. Төрийн болоод төрийн бус олон байгууллага яг энэ сэдвээр судалгаа хийж, илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэсэн. Мөн иргэдийн оролцоог хангаж байгаа нь иргэд өөрсдөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадаж байна уу, тулгамдаж байгаа асуудал нь юу вэ гэдгийг хэлэлцүүлэхэд анхаарч байгаа юм. Ямартай ч нэгдсэн хэлэлцүүлгийн дараагаар санал, дүгнэлт гарч эрх зүйн баримт бичиг болох ёстой. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрөө хэлэлцүүлэгт оролцож байгаа учраас хэлэлцүүлгээс гарч байгаа санал, дүгнэлтийг хүлээж авна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэв.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
