“Ардчилсан намын нээлттэй өдөрлөг” “Монголоо сонсъё” уриан дор орон даяар нэг сарын хугацаанд зохион байгуулагдана. Энэ хүрээнд “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны тавдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд амжилттай зохион байгууллаа. Жишиг өдөрлөгт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр болон орон нутгийн намын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцож, намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, санал бодлоо илэрхийлсэн юм. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд шат, шатандаа уялдаа холбоотой ажиллаж, иргэдээ сонсоход үндэсний хэмжээний аяны зорилго оршиж байгааг С.Эрдэнэ дарга онцолсон юм. Мөн гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог идэвхжүүлэх, эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг хийх ажил их байгааг намын удирдлагууд ярьж байлаа.
Ардчилсан нам өнгөрөгч УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээсэн ч зүгээр суухыг хүссэнгүй, намынхаа шинэчлэлийн ажлыг эхлүүлж, Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны III хуралдаанаар “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг анхан шатанд” аяныг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Улмаар ҮБХ-ны III хуралдаанаас гарсан шийдвэр ажил хэрэг болж, нийслэлийн Баянгол дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр суманд “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг тус тус амжилттай зохион байгуулсан юм.

Ц.Туваан: Ардчилсан нам 2018 оныг анхан шатны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдээ чадавхижуулах жил болгон зарласан
-Сарын аян орон даяар зэрэг эхэлж, зургаадугаар сарын 15-нд өндөрлөж, тайлангаа хэлэлцэхээр төлөвлөөд байна. Бид “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн Баянгол дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр суманд жишиг өдөрлөг зохион байгуулж, туршлагаасаа хуваалцаж байгаа юм. Ардчилсан нам 2018 оныг анхан шатны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдээ чадавхижуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд “Монголоо сонсъё” уриан дор үндэсний хэмжээний томоохон аяныг зохион байгуулах юм. Монгол орны өрх бүрт хүрч, тэднийг сонсох нь энэ удаагийн аяны гол зорилго.
“Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр индэр дээрээс дарга нар үг хэлж, тууз хайчлаад өнгөрөх бус ард түмний амьдрал дунд орж, тулгамдаж буй бэрхшээл, шийдэл хайсан асуудлыг сонсч, иргэдэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуусын дунд хөгжөөнт тэмцээн, сугалаа зохион байгуулах, хүмүүнлэгийн ажил хийх зэргээр иргэн бүрийн оролцоог хангахад анхаарч ажиллана. Батсүмбэр сумын хувьд ажилгүйдэл, халдварт бус өвчлөл тулгамдсан асуудал болоод байгааг иргэд хэлж байна. Эрх баригч намын тэргүүлсэн Засгийн газар үүрэгт ажлаа эхлүүлээд хоёр жил өнгөрч байгаа ч сум, орон нутаг, цаашилбал, улсын хэмжээнд ард түмний амьдралд дорвитой өөрчлөлт огт гараагүй гэдгийг өдөрлөгт оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа.
Ч.Одгэрэл: Эзэнгүй төр гэж өнөөгийн энэ байдлыг хэлэх байх
/Батсүмбэр сумын III багийн иргэн, зөгийн аж ахуй эрхлэгч/
-Ардчилсан намын эхлүүлж байгаа энэ аян цагаа олсон, зөв зүйтэй ажил болж байна. Зөвхөн Батсүмбэр сум гэлтгүй өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ажилгүйдлийн асуудал үнэхээр том зовлон болж хувирсан. Ажилгүйдлийг дагаад ядуурал нэмэгдэж байна. Манай сумын иргэдийн дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлж амжиргаагаа залгуулдаг. Улсаас ажлын байраар хангасан зүйл алга. Дээрээс нь төрийн байгууллагын хүнд суртал, үйлчилгээ гэж авах юм байхгүй. Орон нутаг, хотод ч ялгаагүй ажил хөөцөлдөх гээд очихоор эзэнгүй, хоосон хаалга угтана. Эсвэл ажлаа мэдээд зааж, зөвлөөд өгөх нь ховор. Эзэнгүй төр гэж өнөөгийн энэ төрийг хэлэх байх.
Жишиг өдөрлөгт оролцогчдоос “Өглөө 09.00 цагт ажилдаа явдаг хэдэн хүн байна вэ” гэж асуухад нэг ч хүн гараа өргөөгүй нь сумын хэмжээнд ажилгүйдэл ямар түвшинд хүрснийг гэрчилнэ. Мөн эмчийн үзлэгийн үеэр хорт хавдрын хоёр тохиолдол илэрч, хоёроос дээш насны бүх хүүхэд архаг ангинатай байгаа нь оношлогджээ. Эмэгтэйчүүдийн үзлэгт 100 гаруй иргэн хамрагдсан бөгөөд мөн л өвчлөл маш их байгааг эмч нар анхааруулж байв.
Тус өдөрлөгийн үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өндөр настан Чайкаев гуайнд зочилж, аж байдалтай нь танилцсан юм. Эдүгээ 82 настай Чайкаев гуай насаараа улсдаа хөдөлмөр эрхэлсэн ч тэтгэвэрийн багахан мөнгө авдаг, 40 настай хүүтэйгээ хамт амьдардаг тэдэнд энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй тухай хуучилж байв. Улмаар тэдний амьдарч буй хашаа, байшинг боломжийн хэрээр засварлаж өгөхөө Ц.Туваан дарга илэрхийлсэн юм.
Энэ бол Батсүмбэр суманд хоёр өдөр ажиллахад харагдсан зүйлс. Үүний цаана гарц, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Эдийн засгийн өсөлттэй үзүүлэлтийг цаасан дээрээс харж болох ч ард түмний амьдрал бодит байдал дээр ямар байгааг нүдээр харж, чихээр сонсохоор үндэсний хэмжээний аяныг Ардчилсан намаас эхлүүлж байна. Ардчилсан нам өрх бүрийн хаалгыг татаж, “Монголоо сонсох”-оор Төв аймгийн Батсүмбэр сумаас ажлаа эхлүүлсэн нь энэ юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
