Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Дэлхийн өдөрт зориулсан “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” Үндэсний аяны хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд боллоо.
Хэвлэлийн бага хуралд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ДЗМОУБ-ын Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн менежер С.Цэцэгээ, Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд нар оролцлоо.
Хэвлэлийн хурлын эхэнд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг энэ сарын 30-наас эхлэн зохион байгуулах гэж байна. Аян “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан нээлтээ хийж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Оролцогч талуудын зүгээс аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулна. Хүүхдийн эрхийг таван орчинд хамгаалах ёстойг хуульд зааж өгсөн байдаг. Эдгээрээс гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хэлбэр нь зөв үү, буруу гэх асуудал нэлээд анхаарал татаж байгаа. Бид Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай “Хүүхэд бүрт” нэртэй аппликэйшн гаргаж, Мобикомын бүх хэрэглэгчдэд зурвасаар хүргэхэд ердөө 16 мянган хүн татаж авсан. Тиймээс хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээллийг нийгэмд нэлээд далайцтайгаар хүргэх шаардлагатай гэж үзээд үндэсний хэмжээний аяныг өрнүүлэх гэж байна. Аяны хүрээнд 25 мянган өрхийн гэрээр очиж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл олгоно” гэв.
Хэвлэлийн хурлын үеэр “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аянаар дамжуулан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөхийн менежер С.Цэцэгээ “Хүмүүжлийн эерэг аргын талаар эцэг эх, цэцэрлэг сургуулийн багш нарт мэдээлэл сургалт хэрэгцээтэй байгааг харж болох нэг тоон мэдээг танилцуулъя. “Хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалдгаа”-нд хамрагдсан эцэг эхчүүдийн 45 хувь нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах ёстойг мэдэхгүй байгаагаа хэлсэн байсан. Мөн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай болон буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодийн шийтгэл амссанаа яриад, зөвлөгөө тусламж хүссэн байна” гэсэн юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
