Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сурагчид нэгэн сонирхолтой, бүтээлч санаачлагыг дүүргийн Засаг дарга С.Одонтуяад танилцуулсан нь ажил хэрэг болж өрнөлөө. Сурагчдын төлөөлөл, дүүргийн Засаг даргатай хамтран хаягдал гялгар уутаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж болдог, түүнийг хэрхэн хийдэг талаар зааварчилгаа өгч, гялгар уутаар өөртөө болон гэр орон, албан байгууллагадаа хэрэгтэй бүтээгдэхүүн хийхийг уриаллаа.
Сурагчдын санаачлагыг дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжиж “Бүтээлч иргэн” шалгаруулах болзолт уралдаан зарлаж буй тухайгаа дүүргийн Засаг дарга танилцуулав. Уралдааны гол зорилго нь хүүхэд, залуучуудыг гар утасны хор нөлөөллөөс холдуулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, гялгар уутны хор хөнөөлийг сурталчлах, хэрэглээ, хог хаягдлыг багасгах, иргэдийг зөв зан үйл хэвшүүлэх юм байна.
Гялгар уут нь олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой. Гялгар уут хэмээх энэ хортой химийн нэгдэл нь хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар л байна. Иймээс гялгар уутны хэрэглээг багасгах, хог тээвэрлэлтэд зарцуулж байгаа хөрөнгийг багасгах,байгальд ил задгай хаяхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь үндэслэл болох юм.
“Бүтээлч иргэн” уралдаанд оролцох байгууллага, анги хамт олон гялгар уутны хэрэглээг багасгах, ил задгай хаяхгүй байхыг уриалсан уриалга гаргах, байгууллага, сургуулийн орчинд гялгар уутаар бүтээгдэхүүн хийх, гялгар уутны хог хаягдлыг хадгалах зориулалтын хайрцаг, сав гаргах, хамт олноороо нэгдэж төрөл бүрийн бүтээл хийсэн байх шаардлагатай юм байна. Уралдаанд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн ЕБС-ын дунд болон ахлах ангийн сурагчид,оюутан, иргэд хамрагдах боломжтой бөгөөд 2018.04.16- 05.25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Уралдааны дүнг доор дурдсан 4 төрөлд тус бүр эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулах юм.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
