Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно.
Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин болон өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулах юм. Эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт энэ сарын 17-нд 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох юм байна.
“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан эрүүл мэндийн өдөрлөг болно
2018 оны 05-р сарын 15 өдөр, 10 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
