ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран Дэлхийн байгалиа хамгаалах өдрийг угтаж, улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт 20 хоногийн аяныг эхлүүлж байгаа бөгөөд энэ талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр:
“Дэлхийн байгаль хамгаалах” өдрийг тохиолдуулан уг аяныг эхлүүлж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гардаг зарим зарим гэмт хэргийг таслан зогсоох үүднээс ХЗЯ, ЦЕГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ОБЕГ-тай хамтарч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. БОАЖЯ-аас харъяа газрууд ойн газар, сав газруудад иргэд, орон нутагт байгаа цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн байгаа. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 2 жилд өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ гэмт хэргийн тоог буулгахын төлөө хамтарч ажиллаж байна” хэмээлээ.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг:
Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлан ойлгуулах, зөв мэдээ, мэдээллээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллахаар болсон.
“Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 0.7 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг оны эхний дөрвөн сарын байдлаар 113 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох хэргүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь шинээр батлагдан гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт, шалгалтыг эрчимтэй зохион байгуулсантай холбоотой.
Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байна. ” хэмээлээ.

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг дараах 5 төрлөөр шалгаж байгаа аж. Үүнд :
1. Байгаль орчныг бохирдуулах
2. Ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах
3. Хууль бус ан агнах
4. Хууль бусаар мод бэлтгэх
5. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

Аяны хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгийг мэргэжлийн байгууллагуудын дунд өрнүүлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, гарсан саналыг харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлууд мөн зохион байгуулагдана.
Иймд иргэн бүр “Байгалиа хамгаалъя” аянд өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй нэгдэн оролцохыг уриалж байна.
ШУУД ҮЗЭХ:






32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
