УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.15/ Төрийн ордонд зохион байгууллаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэгдэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхий нийтээр 1994 оноос, Монгол Улсад 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Энэ удаагийн гэр бүлийн өдрийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах арга замыг хамтран тодорхойлж, хуулийн төсөлд тусгахаар зорилго тавьжээ.
Хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг удирдаж, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг нээж үг хэллээ. Тэрбээр “Нийгмийн хөгжлийг дагаад үүсч байгаа шинэ нөхцөл байдалтай уялдуулж, гэр бүлийн тухай хуульд шинээр тусгах олон асуудал урган гарч байна. Гэр бүл цуцлалт, таагүй уур амьсгал, хүчирхийллийн улмаас хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларч, хүүхдийн ахуй амьдрал, сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлж, улмаар гэр бүлээсээ дайжиж, гудамж, асрамж халамжийн газруудад амьдрах, гэмт хэрэгт холбогдох, хорих газарт ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох, олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлд өртөж байна. Тиймээс гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрөөс гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн байгууллагын чиг үүргийг тодорхойлж, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах, гадаадын иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна” гэлээ.
Албан ёсны мэдээллээс үзэхэд, 2017 оны байдлаар Монгол Улсад 885.6 мянгөн өрх айл байгаагаас 65 хувь нь хот суурин газарт, 35 хувь нь хөдөөд амьдарч, нэг өрхөд 3.5 хүн ногдож байна. Мөн онд 20.4 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оноос 22 хувиар өсөж, 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан нь өмнөх оныхоос 1.4 хувиар буурчээ.
2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсоор батлуулсан бол 14 хувь нь батлуулаагүй байна.
Залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг, эхтэйгээ амьдарч байна. Судалгаанд хамрагдсан 850 мянган залуусаас 173.5 мянга нь орон сууцанд, 673.3 мянга нь гэрт амьдарч байна. Орон сууцанд амьдарч байгаа залуучуудын 35.1 хувь нь орон сууцны зээлтэй байгаа ажээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн мэдээлэлдээ Монгол Улсын Засгийн газраас гэр бүлийн хөгжлийн чиглэлд 2016-2020 онд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийг бий болгох, гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхэлж өмчийн эзэн байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүнд ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийг урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг аргачлалыг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв.

Хэлэлцүүлэгт олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Монгол гэр бүлийн үнэт зүйл ба өнөөгийн байдал” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах “Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэлтийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчид холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал бодлоо хэллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
