“Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” Малчдын улсын зөвлөлгөөнд оролцогчдод
Дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдран суугаа нийт малчин түмнээ төлөөлөн, Төрийн ордондоо хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, буянт мал сүрэг чинь өсөн үржиж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй тань ямагт дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
“Мал дагавал ам тосдоно” гэсэн ардын сайхан үг бий. Энэ бол жилийн дөрвөн улиралд буянт малынхаа төлөө бие, сэтгэлээ чилээн, цаг наргүй хөдөлмөрлөснөөр үр шимийг нь хүртэж амьдрахын учрыг таниулсан мэргэн ардын минь ухаан билээ.
Ашигт малтмалын нөөц ашиглах явцад үргэлж дундарч байдаг бол монгол түмний мянга мянган жил маллан адгуулсаар ирсэн малын буян байнга үржин арвиждаг, тэжээн тэтгэдэг шавхагдашгүй нөөц юм.
Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас малчин түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах, эрдэнэт мал сүргийнхээ чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн, цаашид ч байх болно.
2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд малчид, мал аж ахуйд чиглэсэн бодлогын томоохон баримт бичиг болох “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, хөдөөд орхигдоод байсан мэргэжлийн ажил үйлчилгээг эзэнжүүлж, малчны хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд үнэлж, малчин өрхийг үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн хэмжээнд баталгаажуулан, үнэгүйдэж хаягдахад хүрээд байсан ноос, арьс ширэнд урамшуулал өгдөг болсноор үнэ цэнэ нь нэмэгдээд зогсоогүй үндэсний үйлдвэрлэл сэргэж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц үр дүн гарсныг Та бид мэдэж байгаа.
Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мал аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчныг дэлхий нийтээр баримталж буй нийтлэг шаардлагад уялдуулан, нийгмийн хийгээд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн сайжруулах зорилттой ажиллаж байна.
УИХ-аас Монголын мал эмнэлгийн тогтолцоо, үйлчилгээний цар хүрээг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мал сүргээ эрүүлжүүлж малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, монгол малын үнэ цэнийг дэлхий дахинд баталгаажуулахад чиглэсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулиудыг тус тус баталлаа.
Хөдөөд тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих нэг асуудал нь маш хурдацтай явагдаж байгаа бэлчээрийн доройтол, цөлжилт юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн нь нүүдлийн мал аж ахуйн хөгжилд томоохон сорилт болж байна.
Нөгөө талаас хот сууриныг дагасан шилжилт хөдөлгөөнийг багасгах буюу зогсоох, малчдын залгамж халааг бэлтгэх талаар бодлогын томоохон арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Даяаршил, соёлын эрчимтэй хувьсал дунд нүүдлийн мал аж ахуйгаа шинэ арга зүй, шилдэг технологиор тэтгэн хөгжүүлэх замаар авч үлдэх нь зайлшгүй чухал зорилт мөн.
Залуу малчдад мал маллах уламжлалт арга ухаан, шилдэг малчдын туршлагыг өвлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, малаа эрүүл, өндөр ашиг шимтэй байхуйцаар өсгөн үржүүлэхэд нь туслан дэмжих явдал зайлшгүй шаардлага болоод байна.
Бэрхшээл хүндрэлийг арилгаж, залуу малчдыг бэлтгэх, нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалан хөгжүүлэх зорилгоор миний бие “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх бодолтой байгаа болно.
Эрхэм хүндэт малчид аа,
Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлгөөн мал аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгөх, хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг тодорхойлох, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхний үнэтэй үг, санал, зөвлөмжийг УИХ онцгой анхааран үзэж, батлан гаргах хууль тогтоомж, цаашдын бодлогодоо тусган ажиллах болно.
Зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
