Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн Д. Лхагвадорж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан талаараа мэдээллээ. Тэрээр өмнө нь Х.Болормааг АТГ-т шалгуулахаар 150 орчим хуудас баримт, материал өгсөн боловч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа гэнэ. Энэ талаар иргэн Д.Лхагвадорж “АТГ-т өгсөн баримт, мэдээлэл олон нийтэд хүрэхгүй ор сураггүй болчихдог. Тухайн мэдээлэл шалгуулах гэж гомдол гаргасан хүнд нь оччихсон гэж хардаж байна. Би Х. Болормааг танихгүй, уулзаж байгаагүй хэдий ч олон удаагийн хууль бус үйлдлийг хараад сууж тэсэхгүй байгаа. СБД-ийн XVII хороонд нэг айлд зориулж 40 гаруй сая төгрөгөөр гүүр барьсан. XVI болон XX хороонд нэг бүрийг нь 34 сая төгрөгөөр хийсэн худгууд ажиллахгүй үргэлж хаалттай байдаг. Үүнээс болж төсвийн мөнгийг үргүй зарж, иргэдийн төлсөн татварын мөнгөөр тоглож байна” гэлээ.
Мөн “Төрийн албыг төрлийн алба болгосон Х. Болормааг шалгаж өгөхийг АТГ-аас дахин хүсч байна. СБД нэг , хоёр хүний тойрон хүрээлэгчдийг цуглуулсан газар боллоо. Тамгын газрын дарга,түүний гэр бүлийн хүн, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, эхнэр Ариунтунгалаг, хуулийн хэлтсийн дарга Гомбодорж гээд бүгд хамаатан садангууд. Нийлж дүүрэгт зарлагдсан тендерийг будлиантуулдаг. Зах хэсгээрээ хог, тоос, шороондоо дарагдчихаад байхад хэдэн зуун сая төгрөгийг баяр болгоноор зарлагадаж төсвийн мөнгийг үнэгүйдүүлдэг” гэв.
Эх сурвалж: www.polit.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
