Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган Женев хотноо 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл, нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэ жил ДЭМБ байгуулагдсаны 70 жил, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх Алма-Атагийн тунхаглал батлагдсаны 40 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Чуулганыг нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус хэлсэн үгэндээ эрүүл мэнд бол хүний үндсэн эрх юм хэмээгээд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030-д хүрэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг улс орнуудын түвшинд эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Улс орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх чиглэлээр ирэх нэг жилийн хугацаанд далайцтай томоохон алхмууд хийхийг уриалсан бөгөөд хүн бүр хэрэгтэй үедээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Энэ жилийн 71 дүгээр чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүлсэн бол урилгаар Руанда Улсын Ерөнхийлөгч Пол Кагаме биечлэн оролцож, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг өөрийн улсдаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагаасаа хуваалцаж, үг хэлэв.
Чуулган 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, үндсэн хороодын хуралдаанууд үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна
2018 оны 05-р сарын 23 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
