Элэг хатуурч байгаагийн анхны шинж тэмдэг гэвэл: Өдрөөс өдөрт тамирдан ядрах, арьсны өнгө зэвхийрч шарлах, нүдэнд шар туяа тусах, дух болон суганы хонхорхойд нөсөө хааяа үзэгдэх, гарын алга хэт улайх, гэдэс томрох, элэгний зах орчмоор гүвгэр хатуу болох, ам үргэлж гашуу оргих , хэхрэх эдгээр шинж тэмдэг мэдэгдвэл мэргэжлийн туршлагатай эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхэд гэмгүй.
- Хэрэв элэг хатуурах шинж тэмдэг илэрсэн бол юуны өмнө бүх төрлийн согтууруулах ундаа, уксус, шар айраг, хурц хоол зэрэг өвчнийг даамжруулах зүйлсийг огт хэрэглэхгүй байх.
- Эмийн ургамал дотроос багваахай цэцэг нэн тустай. Багваахайг 4,5 дугаар сард ид цэцэглэж байх үед нь цэцгийг авч элсэн чихэртэй нухаж идэх, навчаар нь зууш хийх, үндсийг нь нүдэх юм уу жигнэж цай маягаар уух элгэнд сайн аж.
Онцгой үр нөлөөтэй ургамал бол таван салаа юм. Түүний хатсан навчийг жигнэж зууш байдлаар хэрэглэдэг байна. Энэ ургамал нь цөс хөөх үйлчилгээтэй төдийгүй элгийг анагаан эрүүлжүүлдэг байна.
- Элэг доргиох дасгал бас их чухал. Шогшиж гүйх / 15-30 мин/ эсвэл хөлийн өсгийг шалнаас 1 см хиртэй хөндийрүүлж өсгий дээрээ товших хөдөлгөөнөөр элгийг доргионо. Огцом 30 удаа тогшсоны дараа 15 сек хир амраад дахин 30 удаа хийнэ.
- Элэг хатаж хатуурч эхлэх үед хамгийн сайн эмийг барагшуун хэмээн сүүлийн үед үнэлж байна. Эмийн сангуудад 150мл зуун настын шүүсэнд 5г барагшун найруулсан бэлдмэл худалддаг бөгөөд үүнээс өглөө оройд хоол идэхээсээ өмнө цайны халбагаар уухыг зөвлөж байна. 14 хоног уусны дараа 14 хоног амарна.
Дараа нь зөгийн үүрийн лав / прополис /-ны хандмалаас өдөрт 3 удаа 20 дуслаар хоолны өмнө барагшууны бэлдмэл дээрээ нэмж 14 хоног уухад бүүр их үр дүнтэй байдаг байна. Энэ эмчилгээг жилд 3-4 удаа хийхийг эмч зөвлөж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
