Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ энэ сарын 14, 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд өнөөдрөөс эхлэн энэ сарын сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
Уг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй аюул, осол, гамшгийн үед дүүрэг өөрийн хүчин чадлаар авран хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад чиглэх юм. Тодруулбал гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадвар эзэмших, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг ач холбогдолтой юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Ой хээрийн түймэр, Малын гоц халдварт өвчин болон Үерийн аюултай тэмцэх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулна. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын Команд штабын сургуулийг Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд хийж бэлтгэл бэлэн байдлын үзлэг шалгалтыг Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
