Архангай аймгийн Өгийнуур суманд 2018 оны эхээр малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш уг өвчинг дарж дийлэлгүй өвөл, хавар, зун гэсэн гурван улирлын нүүр үзээд байгаа төдийгүй зэргэлдээх Батцэнгэл, Төвшрүүлэх сумын малд халдварлаад байгаа мэдээ орон нутгаас ирлээ. Өгийнуур суманд өвчилсөн бүх малыг устгаж, хорио цээрийн дэглэмийн бүсэд байгаа бүх үхрийг вакцинжуулсан гэх боловч 6 дугаар сарын эхээр хонинд энэ өвчин илэрч дахин онцгой дэглэм тогтооход хүрээд байна.
Анх тус сумын зэргэлдээ Хотонт суманд энэ өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод, 2 сарын дотор таслан зогсоож чадсан байхад Өгийнуур суманд энэ өвчин улам даамжирч, удтал үргэлжилсэн хорио цээрийн дэглэмтэй бүс нутаг болоод байна.
Хавар зүтгүү орсон малчид гоц халдварт өвчнөөр малаа олон тоогоор устгуулахын зэрэгцээ хатуу хахир өвөл хаврын хэцүү цагт мал нь ихээхэн хэмжээгээр өлгүйдэж хорогдсон, зуны эхэн сар гарсаар байхад дусал ч бороо ороогүй, ямар ч өвс ногоо ургахгүй, мал нь одоо ч өргүүлж хорогдсоор байхад хонинд энэ өвчин бас нэмж шинээр гарч, дахин олон малаа устгуулах дээрээ тулаад байгаад малчдын сэтгэл гундуу байна.
Өгийнуур сумын Засаг даргыг өнгөрсөн оны сүүлчээр ажлыг нь дүгнээд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь огцруулсан боловч, аймгийн зүгээс удтал удирдлагагүй, Засаг даргагүй явуулж байгаад сумын иргэд бухимдалтай байна. Сум удирдлагагүй явснаас хорио цээрийн дэглэм илт алдагдсан, хяналт хариуцлага сул, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэж холбогдох яам тамгын газарт нутгийн иргэдээс санал гомдол тасрахаа байжээ. Аймгийн Засаг дарга нь сум орон нутаг нь гамшгийн байдалтай эзэнгүй байхад санаа зовсон шинжгүй, гамшгийн бүст ганц ч удаа ирж, нөхцөл байдалтай танилцаагүй төдийгүй сумын Засаг даргыг томилох асуудлыг аргацаан хойшлуулсаар өнөөг хүрчээ.
Н.Булган

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
