Энэхүү аян нь 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.
“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аянаар дамжуулан олон нийтийн оролцоог хангаж өгснөөр нийтийн тээврээр зорчиж буй иргэн өөртөө болон бусдад хандах байдалд тодорхой ахиц, үр дүн гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Энэхүү уралдаан нь цахим сүлжээг хэрэглэгч хэн бүхэнд нээлттэй бөгөөд уралдааныг фото болон видео төрлөөр явуулахаар төлөвлөж байна. Үүнд:
1.Видео уралдаан
Нийтийн тээвэртэй холбоотой богино хэмжээний 30 секундээс 3 минутын видео бичлэгийг оролцогч та уралдаанд ирүүлэх бөгөөд таны ирүүлсэн видео контентыг https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст уралдаан зарлагдсан хугацаанд пост хийж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан шилдэг бүтээлд “IPHONE X” ГАР УТАС, удаах байрт шалгарсан бүтээлд DЕLL брэндийн хамгийн сүүлийн үеийн NOTEBOOK-ийг тус тус гардуулах болно.
Уралдаанд нийтийн тээвэртэй холбоотой эерэг агуулгатай видео контент ирүүлэх ба энэ нь заавал мэргэжлийн байх шаардлагагүй учир хүн бүр оролцох боломжтой юм. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

2.Фото уралдаан
“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сэдвээр залуус чөлөөт сэтгэхүйгээ ашиглан сонирхолтой фото зургийг уралдаанд ирүүлнэ. Бүтээлийг https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст нийтлэх бөгөөд уралдаан зарлагдсан хугацаанд хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулсан фото зургийг шилдгээр шалгаруулж, ялагчид “IPHONE-8” гар утсыг гардуулна.
Видео болон Фото уралдаанд тавигдах шаардлага: Уралдаанд ирүүлсэн таны бүтээл нийтийн тээвэртэй холбоотой, эерэг, бусдыг соёлтой, зөв хандлагад уриалсан агуулгатай байх ёстой гэдгийг анхаарна уу.
Бүтээл хүлээн авах хаяг: https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудас болон CityBusConsulting@gmail.comхаягаар хүлээн авна. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг хамтдаа бүтээж, Нийслэл хотынхоо өнгө төрхийг илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болгоцгооё.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
