Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.06.07) жанжин Д.Сүхбаатарын талбайд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нээлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин энэхүү үзэсгэлэн худалдааг хамтдаа үзэж сонирхсон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуровыг Төрийн ордон дахь албан өрөөндөө урив.
Орос чанарын үнэ цэнийг мэддэг монголчуудад зориулан үзэсгэлэн худалдаагаа гурав хоног дэлгэн толилуулахаар зохион байгуулсанд Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуровт онцгойлон талархлаа илэрхийлснээр тэдний уулзалт эхэлсэн юм.
Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ хэмээн үзэж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин өгүүлээд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Москвад болсон 21 дүгээр хуралдааны үеэр байгуулахаар тохирсон “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр орны бүс нутаг хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, нийгэм, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Оросын тал дэмжиж буйд талархал илэрхийлээд, манай тал бусад гишүүн орнуудаас дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байгааг дуулгав. Түүнчлэн цаашид Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, ОХУ-ын стандартын дагуу Монгол, Оросын махны хамтарсан үйлдвэрийг Монгол Улсад байгуулах, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ноолуур” төсөлд Оросын талын оролцоог хангаж, хамтран ажиллах саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийллээ.
“ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 2017 онд 84 тэрбум ам.долларт хүрч, 2020 он гэхэд 200 тэрбумд хүргэхээр зорьж байгаа билээ. Монгол Улс хоёр хөршийн энэхүү зорилтод өөрийн зүгээс хувь нэмэр оруулахыг зорьж байна. Монгол Улсын газар зүйн байршил ОХУ, БНХАУ-ын хооронд хамгийн дөт замаар бараа тээвэрлэх таатай бололцоо олгож байгаа. Тиймээс бид хоёр хөршийнхөө хамтын ажиллагаанд оролцож, харилцан ашигтай ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлье. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг би өөдрөгөөр харж байна. ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, Монгол Улсын “Хөгжлийн зам” зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг уялдуулснаар энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх гурван төсөлд орсон “УБТЗ”-ын шинэчлэл болон Азийн автозамын сүлжээний Эй Эйч 3 чиглэлд хурдны зам барих төслийг хэрэгжүүлэх нь дээрх зорилтод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэх тул Оросын тал дэмжинэ гэдэгт найдаж байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв.
ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров Монголын хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай шилдэг техник болон бусад бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэж сонирхсонд нь Шадар сайд Ө.Энхтүвшинд талархсанаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр нөөц болоцоогоо бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа талаар Шадар сайд Ө.Энхтүвшиний илэрхийлсэн байр суурьтай санал нэг байгаагаа Д.В.Мантуров хэлэв. Тиймээс хоёр улсын худалдааны тэнцэл дэх Монголын талын жин нөлөөг өсгөхийн тулд Монголд аялах Оросын жуулчдын тоог өсгөх болон уул уурхай, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр ажиллах боломжтой гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.
Үгийнхээ төгсгөлд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээ нь хоёр улсын бүс нутгийн төлөөлөгчид биечлэн уулзах завшаан болсон төдийгүй ажил хэрэгч хүмүүс харилцаа холбоо тогтоон үр дүнтэй хамтран ажиллах талбар болно гэдэгт итгэж байна” гэв. ЗГХК-ийн Оросын хэсгийн даргаар өмнө нь энэ албыг хашиж байсан туршлагатай, ОХУ-ын шинэ Засгийн газарт Шадар сайдаар томилогдоод байгаа А.В.Гордеев дахин томилогдсоныг Д.В.Мантуров Шадар сайд Ө.Энхтүвшинд дуулгалаа.
Энэхүү уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшинд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин бараалхсан юм. И.Е.Левитин ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтыг ашиглан Монголын ашигт малтмалын түүхий эд, тэр дундаа өндөр чанарын нүүрсийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцаж, тодорхой саналуудыг дэвшүүлэв. Энэхүү уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар байлцлаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
