Дэлхийн улс орнуудад тулгамдаад буй хамгийн том асуудал бол мансууруулах бодисын хууль бус худалдаатай тэмцэх явдал. Ялангуяа залуу үеийг энэ аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах асуудал юм. Энэ үүрэг хариуцлага зөвхөн төр засаг гэлтгүй, хувь хүн, хэвлэл мэдээлэл, багш сурган хүмүүжүүлэгч, бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлага бөгөөд энэхүү тэмцэлд залуус нэгдэж, чин сэтгэлээсээ хамтран ажиллах зорилгоор Мутлу Челикийн “Хар тамхи” номыг орчуулсан байна.
Тодруулбал, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач Г.Батхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ирээдүй болсон хүүхэд залуусыг дээрх гэмт үйлдлийн золиос болохоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор БНТУ-д хэвлэгдсэн “Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнтэй хэрхэн тэмцэх” талаарх энэхүү номыг ҮБХИС-ийн доктрант, Хурандаа Б.Чинбат, ҮБХИС-ийн докторант, Хурандаа Ж.Наранбаатар хамт орчуулан хүргэж байгаа юм.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач Г.Батхүү: “Цаашид уламжлалт бус аюул заналтай холбоотой байгалийн гамшигт үзэгдэл, дэлхийн цаг уурын дулаарал, хүний амьдрах орчны бохирдол, халдварт өвчний тархалт, ядуурал, олныг хамарсан цагаачлал, эмх замбараагүй дүрвэлт, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын зөөвөр, цөмийн түүхий эд, материал хулгайлах, дамжуулах, худалдаалах оролдлого, хүний наймаа, олон улсын терроризм гэх мэт аюулын хүрээ өргөнтэй, хил хязгаар нь тэлэх төлөвтэй асуудлуудаас манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж болох бодит байдлыг судалж хүргэх болно.” гэв.
Хар тамхитай хэрхэн тэмцэж, бодит үр дүнд хүрч болохыг уг номонд тоо баримт, жишээтэйгээр дурьдсан бөгөөд уг номын нээлт 2018-06-09-ны өдрийн 13:00 цагт Азхур номын дэлгүүрт болно. Хар тамхитай тэмцэгчдэд, хар тамхинаас гарах гэж байгаа, энэ төрлийн эрсдэлд орж болзошгүй хүн бүрт гарын болохуйц уг номын талаар болон нээлтийн арга хэмжээний талаар эргэж мэдээлэх болно.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
