“Олон улсын таеквондогийн Монголын холбоо”/ОУТМХ/-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон, Монголын Үндэсний Их сургууль/МҮИС/-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нар өнөөдөр таеквондогийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, тамирчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар шийдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт заасны дагуу ОУТМХ болон МҮИС-иас хөдөө орон нутгийн 21 аймаг дахь таеквондогийн клубуудын үйл ажиллагааг сайжруулах, томоохон сумдуудад клуб нээх, төгсөгч оюутан залуусын дунд хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангасан таеквондогийн багш нарыг сонгон шалгаруулах, спортын зэрэг цолоор хангаж ажиллах нөхцөл бололцоог хангах, мөн орон нутагт таеквондогийн спортоор хичээллэж, амжилт гаргаж буй сурагчдаас МҮИС-д сонирхсон мэргэжлээрээ элсэхийг хүссэн тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал олгох зэрэг олон талын ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
Манай улсад таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник болоод ур чадвар олон улсын хэмжээнд өндөр түвшинд хэдийнэ хүрсэн. Гэвч эх орныхоо нэрийг олон улс, тив дэлхийн спортын тавцанд дуурсгаж яваа тамирчдын маань эрүүл мэндийн асуудалд үнэндээ орхигдоод байгаа.
Тэгвэл өдгөө тус спортоор хичээллэж буй тамирчдын хувьд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болжээ. Тухайлбал, ирэх есдүгээр сард МҮИС-ийн дэргэд тамирчдад зориулсан анхны эмнэлгийг ашиглалтад оруулах гэж байна. Орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий тус эмнэлэг нь 15 давхар бөгөөд яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний дөрвөн ч зогсоолыг барилгын дээвэрт байгуулах аж. Спортын бэлтгэл, тэмцээн уралдааны үеэр гэмтэж бэртсэн тамирчдад эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд бүрэн хамруулахаар зорьсон байна.
Мөн тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэстай, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулна. Энэ талаар МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат “Санамж бичгийн хүрээнд бид тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, таеквондогийн спортын хөгжлийг шинэ түвшинд гаргах, цаашлаад монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө анхаарч ажиллана. Шинээр ашиглалтад орох 200 ортой шинэ эмнэлэгт тамирчид маань эмчлүүлж, эрүүл мэнддээ анхаарснаар сэтгэл зүйн хувьд ч өндөр байж цаашдын амжилтанд нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.
Өнгөрсөн тавдугаар сард “Олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг ОУТМХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ бол монголын их дээд сургуулиудаас спортын салбарт онцгойлон анхаарч, “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж ажилласан анхны тохиолдол. Цаашид хүүхэд залуусыг хөгжүүлэх, тэдний бие бялдар, ёс суртахуун, тэсвэр хатуужил, биеийн ерөнхий үзүүлэлтийг ахиулах, өөртөө итгэл үнэмшилтэй болоход нь туслах зорилгоор энэ спортыг сурталчилж, ОУТМХ-той хамтарч ажиллан хөгжил дэвшилд нь өөрсдийн хувь нэмрийг оруулна” хэмээн ярилаа.
Энэ хүрээнд ОУТМХ-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон “28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа холбооны зүгээс өнгөрөгч тавдугаар 8-13-нд зохион байгуулсан “Олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” онцлог ихтэй болсон. Азийн 21 орны 500 гаруй тамирчин оролцож, Монголдоо төдийгүй Азид анхны том тэмцээнд тооцогдлоо. Мөн тус тэмцээнийг монголын хамгийн том сургууль болох МҮИС-тай хамтран зохион байгуулснаар эх орноо сурталчилж, амжилт гаргахаас гадна тодорхой хэмжээний валютын урсгалыг оруулж ирсэн. Нэг тамирчны онгоц болон зочид буудал, хоол ундны зардал нь 1000-1500 ам.долларт хүрсэн. 500 гаруй тамирчны зардлыг 1000 ам.доллараар тооцвол, нийт 500 мянган ам.доллар болно. Эх орондоо хийлгэсэн бэлтгэлийн хувцас, тэмцээнд өмсөх кимоно, бэлтгэлийн хэрэгсэл, цом, медаль, диплом гээд 140-өөд сая төгрөгийн зардлаа нэмбэл бид нэг тэрбум, хоёр зуу орчим сая төгрөгийн эдийн засгийн эргэлт хийжээ. Мөн энэ тэмцээнд монголын тамирчид тэргүүн байр эзэлж, “Олон улсын таеквондогийн Дэлхийн холбоо”-ноос “А” зэргийн үнэлгээг авлаа. Тэмцээнд оролцсон тамирчдыг маань “ProFit” фитнесс клуб, “BITCLUB”-аас ивээн тэтгэсэн.
Ирэх 2020 онд олон улсын таеквондогийн өсвөрийн болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж байгаа. Дэлхийн 80-аад орны 1500 гаруй тамирчин оролцоно. Тун удахгүй МҮИС-ийн дэргэд тамирчдад зориулсан анхны эмнэлэг нээлтээ хийх нь. Энэ бол монголын спортын түүхэнд гарч байгаагүй хамгийн том үйл явдал. Үүгээрээ эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, оюутан залуусын хөгжил дэвшил, тамирчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж буй талархаж байна” гэлээ.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
