2018 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 66.6 хувь буюу 18 сая 820.9 мянган эх мал төллөж, 17 сая 892.2 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 56.4 мянган ботго, 505.4 мянган унага, 906.6 мянган тугал, 9 сая 603.3 мянган хурга, 6 сая 820.7 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төлийн тоо 7 хоногоос 200 мянгаар нэмэгдлээ. Төл бойжилт 96.4 хувьтай байна.
2018 оны 5 дугаар сарын 31-ний мэдээ
2018 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 65.5 хувь буюу 18 сая 566.0 мянган эх мал төллөж 17 сая 666.4 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 55.7 мянган ботго, 475.8 мянган унага, 867.6 мянган тугал, 9 сая 530.4 мянган хурга, 6 сая 736.9 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800.0 мянгаар нэмэгдлээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Маргааш нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
2018 оны 5 дугаар сарын 25-ны мэдээ
Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 63.0 хувь буюу 17 сая 750.0 мянган эх мал төллөж, 16 сая 828.3 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 53.9 мянган ботго, 402.9 мянган унага, 781.6 мянган тугал, 9 сая 636.0 мянган хурга, 6 сая 912.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдлээ.
2018 оны 5 дугаар сарын 18-ны мэдээ
2018 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ.
2018.05.11-ний мэдээ
Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна.
Малчид, хөдөлмөрчид та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. 5 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар дулаарч, салхи ширүүсч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, хур тунадас орно. Салхи 12,13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
