Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.06.18) манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоёр орны нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн.
Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд олон жил ярьж буй Монгол Улсад Лаосын дэмжлэгээр цагаан будаа тариалах, импортлох асуудлыг ажил болгож явах талаар онцлон тэмдэглэлээ.
Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлэв.
Энэ үеэр БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг Монголоос Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортлох асуудал айчлалын үеэр ажил хэрэг болж байгааг тэмдэглээд химийн бордоогоор бордоогүй цэвэр цагаан будааг удахгүй Монголд нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээлээ.
Уулзалтаар парламентын бүлгүүд хамтарч ажилласнаар хоёр улсын парламентын харилцааг улам өргөжүүлэхэд хичээж ажиллахад санал нэгдэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Н.Оюундарь нар байлцаж, санал бодлоо илэрхийлсэн.
Мөн уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон байлцлаа.
БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар ажлын айлчлал хийж буй юм байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
