Булган- Хишиг.Өндөр- Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Булган аймагт боллоо.
Нээлтэнд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, засаг дарга З.Батзориг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам, ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг” ХХК-ийн орлогч захирал Х.Мамбет болон орон нутгийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ тус тус ажиллаж байна. Гүйцэтгэгч компани нь барилгын ажлыг гүйцэтгэх 20.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээг Зам, тээврийн хөгжлийн яамтай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дуусгаж ашиглалтад оруулах бөгөөд өмнө нь Булган-Тариалан чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай компани юм.
ЗТХЯамны зүгээс авто замын чанарт онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэхүү авто замыг чанартай гүйцэтгүүлэх талаар гүйцэтгэгч болон техник технологийн хяналтын зөвлөх байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч хяналт тавин ажиллах юм.
Булган-Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн энэхүү авто зам ашиглалтад орсноор эдийн засгийн үр өгөөж бүхий аялал жуулчлалын гол зам болно гэдгээрээ иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. Ийнхүү эхний 22 км замын барилгын ажил албан ёсоор өчигдөр эхэллээ, харин үлдсэн 111,7 км зам улсын төсөв болон цаг хугацаанаас шалтгаалан 2-3 жилийн дараа бүрэн ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй байгааг ЗТХ-ийн сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг сайхан билэгшээлээр нээлтээ хийсэн энэхүү үйл ажиллагаанд хот хөдөөгийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, булган нутгийн иргэд сүүн цацлаар ерөөл өргөн замынхнаа ажилд нь үдлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
