Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Европын холбоо /GSP+2 төсөл/-ны дэмжлэгээр, ОУХБ-ын 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Хамтын гэрээ, хэлэлцээр-Үйлдвэрчний эвлэлийн эрх” зөвлөлдөх уулзалтанд оролцож үг эхэллээ.
Зөвлөлдөх уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа болон Хөдөлмөрийн тухай хуулийн ҮЭ-ийн дотоод ажлын хэсгийн гишүүд, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөллүүд оролцов.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ:
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудал дээр идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны удирдлагуудын санаачилгаар төрийн ордон болон Хэнтий аймаг, Чингэлтэй дүүрэгт хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал зөрүүтэй байгаа асуудлаа ярилцсан. Иймд нэлээд сайн хууль гарах биз ээ. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт салбар бүрт ажиллаж байсан туршлагатай Улсын Их Хурлын гишүүд орсон. Энэ намар хууль батлагдагдчих болов уу. Энэхүү хэлэлцүүлэгтэй холбогдуулан 2 санал дэвшүүлье.
1.Монголын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиа шинэчлэх талаар та бүхэн идэвхи санаачилгатай, шийдэмгий ажиллаарай. МҮЭ-ийн холбооноос өөрийн санал, хувилбарыг хөдөлмөрийн тухай хуулийг дагалдуулан гаргавал цаг хугацааны хувьд зохимжтой байх.
2.Хууль тогтоомж, ажилтан, албан хаагчийн цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй болон бусад шаардлагууд хүргүүлэхээсээ өмнө санал хүсэлтээ Улсын төсөв болон Үндсэн чиглэл хэлэлцэгдэж эхлэхээс өмнө ярьж, тооцоо, судалгаатай саналаа тухай бүрт тавьж байх нь зүйтэй талаар үг санал хэллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
