МҮЭ-ийн холбоо, аймаг, салбар, нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд өнөөдөр /2018.06.19/ төрийн ордонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатар нартай уулзаж Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2017 оны 11 дүгээр сард байгуулсан нэмэлт хэлэлцээрээр тохирсон цалин хөлсний асуудлаар байр сууриа илэрхийлж, цалин хөлсийг хэлэлцээрт заасан хугацаанд нэмэгдүүлэх хүсэлтийг дахин тавилаа.
Уулзалтаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бид энэхүү гурван асуудлаар нэгдсэн байр сууриа илэрхийлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хүсэлт гаргасан. Хамтын маргааны зуучлагч томилсон хуулийн хугацаа өнөө, маргаашгүй дуусч байна. Иймд бид тэргүүлэгчдийн хурлаа хийж арбитраар хэлэлцэх эсэх асуудлыг ярилцаж дараагийн шатны арга хэмжээнд орно. Иймээс Монгол улсын Ерөнхий сайд болон Засгийн газарт нөхцөл байдлыг дахин танилцуулан нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна” гэв.
Мөн уулзалтын үеэр аймаг, салбар, нийслэлийн ҮЭ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар санал хэлж, нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй нөхцөлд нийт ҮЭ-үүд ажил хаялт хийх хүртэл арга хэмжээнд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг санаачилгатай, зоригтой ажиллаж энэхүү үүсээд байгаа нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх арга хэмжээ авахыг хүсэв.
Сайд С.Чинзориг “ОУВС-гийн ажлын хэсэг долдугаар сарын 25-нд хүрэлцэх ирэх бөгөөд энэ үеэр цалин хөлс нэмэгдүүлэх ажлын хэсэг хэлэлцээр хийж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тиймээс энэ асуудалд цаг хугацааны асуудал байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрээр мөн Засгийн газар болон сайдын зүгээс төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэхийг дэмжиж оролцож байгааг тэмдэглээд улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ асуудал шийдэгдэхгүй байдалд хүрч хэлэлцээр гацаанд орж байгааг дурдлаа.
Харин Ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх “Цалин нэмнэ. Та бүхний тулгамдсан асуудлуудыг багцлан Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулж, өөрийн саналыг бас дэвшүүлнэ гэдгээ хэлмээр байна” гэлээ.
Уулзалтын үеэр цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг шийдэхийн тулд төсвийн тодотгол хийхгүйгээр шийдэх боломжгүй тул энэ асуудлыг шийдэхэд анхаарч ажиллахыг сайдаас хүсэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мөн энэ асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, нийгмийн түншлэлийг үр дүнд хүргэхэд хамтарсан богино хугацааны төлөвлөгөөг хоёр талаас баталж ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
