БЗДүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа алба хаагчдаас БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлэн тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгаж Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлж ажиллажээ. .
Мөн БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 1 цагийн яриа таниулга хийж, санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна. НЦГ-ын урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунтунгалаг, 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Жамсрандорж нар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн офицер, ахлагч зэрэг 237 алба хаагчдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги, Зөрчлийн тухай хууль, Алба хаагчийн сахилга, ёс зүй, албанд хандах хандлага, хандалтын талаар 1 цаг 30 минутын сургалтыг орж, хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 212 ширхэг гарын авлага тараан ажиллаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
