2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд БЗД-ийн 17-р хороо ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд 10 настай эрэгтэй “М” хөл бөмбөгийн хаалганы төмрөнд дарагдаж нас барсан хэрэг гарсан. Одоогийн байдлаар задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тархины суурь ясны гэмтлийн улмаас амиа алдсан хэргийг БЗДЦХ-3 дугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “аж ахуй нэгж байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, тодорхой арга хэмжээ авах”, 10 дугаар зүйлд “иргэн бусдын эрх, хууль ёсын ашиг сонирхлыг хохироохгүй байх” үүрэг тус тус хүлээсэн.
Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмтэх, амь насаа алдах тохиолдол хэд хэд гарч, тухай бүр цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж байна. Урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад сургууль, аж ахуйн нэгж байгууллага байгууллагынхаа гадаад болон дотоод орчиндхөдөлмөр хамгаалал, аюулгүйажиллагааг хангаагүйнөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр аливаа эрсдэлийг илрүүлэх, учирч болзошгүй хор уршгийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангагдах нэг нөхцөл болно.
Цагдаагийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хандаж аливаа эрсдэл, ялангуяа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
