Нохойнд барьдаг мод гэдэг шиг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг 60 тэрбумын гэх бичлэг бий. Уг нь бол эвлүүлэг гэдэг нь хэдийнэ нотлогдоод хууль хяналтын байгууллага шалгаад үндэслэлгүй гэдгийг тогтоочихсон асуудал. Бичлэгийн мөрөөр 1000 гаруй төрийн албан тушаалтныг шалгаад гэмт хэрэг биш байна гээд АТГ, ЦЕГ, Тагнуул, прокуророос хаасан байдаг. Гэвч өөр өө сэв бүтээх гээд чадахгүй болохоороо өнөөх 60 тэрбумаа эргэж шүүрч авдаг. МАН-ын залуу улстөрч Д.Оюун-Эрдэнэ, М.Энхболд ахыгаа эргэж мөргөхдөө энэ 60 тэрбумаар “эвэр” хийв. Мартагддаггүй, мартдаггүй энэ 60 тэрбумын асуудлыг эргэж харах шалтгаан энэ.
Одоо юм хөгжсөн, XXI зуун. Хэн ч хийчихэж болох, арван жилийн хүүхэд ч эвлүүлчихэж чадах энэ мэтийн аудио бичлэгийг эвлүүлэг үү эсвэл ориг уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан зүдрэх юмгүй тогтоочихож чадна. Тийм ч учраас энэ бичлэг нь анхны фэйл биш, нэмж хачирласан эвлүүлэг гэдгийг шүүх шинжилгээний байгууллага хэдийнэ нотолчихоод байгаа асуудал шүү дээ.
Ийм тодорхой юмыг бүрхэгдүүлэх нэг арга нь Монголын шүүх шинжилгээний байгууллагын чадвар боломжийг үгүйсгэж, зөвхөн гаднын байгууллагууд л үнийг бодитой тогтоож чадна гэх пиар байв.
Нөгөө талаасаа 60 тэрбумын гэх яриа болсон байлаа гэж бодоход энэ нь аль ч талаасаа гэмт хэрэг биш юм. УИХ-ын чуулган дээр ч янз бүрийн яриа санал гарч л байдаг шүү дээ. Тэр бүрийг буруутгах боломжгүй. Яагаад гэвэл аливаа асуудалд шийдэл, гарц гаргаж ирэхийн тулд олон хувилбараар авч үздэг, хэн ч санал бодлоо буруу зөв гэхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
60 тэрбумын бичлэгийг нийгэмд үнэмшилтэй болгохын тулд гадаадын “нэр цуутай” шинжилгээний компанийн дүгнэлт гэгчээр монголчуудын тархийг угаах ажлыг өнгөрсөн жилийн өдийд эхлүүлж байсан билээ. Энэ тухай эргэн өгүүлсү.
…Өнгөрсөн жилийн өдийд наадмын өмнөхөн долдугаар сарын 4-нд Ц.Оюунгэрэл, АН-ын хуульч О.Алтангэрэл хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “зууны” мэдээлэл хийв. Ц.Оюунгэрэл 60 тэрбумын бичлэгийг дэлхийд нэр хүндтэй “АНУ-ын “Legal Audio Video” компанид илгээж шинжлүүлсэн. Тэндээс долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж мэдэгдсэн билээ.
Харин түүний тэр дэлхийд нэртэй “Legal Audio Video” компанийн мөрөөр мөшгөж нэг харвал инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч гэмээр дүр төрх харагдана. Тус компани тэрхүү бичлэгийг өнөөдөр нь И-мэйлээр хүлээж аваад маргааш нь хариу өгч, гайхалтай түргэн шуурхай ажилласан байдаг. Гэтэл амьдрал дээр ийм ноцтой гэмээр чухал шинжилгээг тэгж ганцхан хоногт шинжилж тогтоодог нэр цуутай компани АНУ-д ганц ч байдаггүй аж.
Энэ бичлэгийн хариу ирсэн долдугаар сарын 4-ний тэр үеэр АНУ-ын Нью Йорк хотод амарч байсан Монгол Улсын иргэн Д.Батсүх дээрхи “Legal Audio Video” компанийнхантай уулзахаар зорьж очжээ. Гэтэл Ц.Оюунгэрэлийн нэр алдартай гэж тодотгоод байсан энэ компани маань Христийн сүмийн подвалд байрладаг, компани биш хувь хүн байсан гэнэ.
“Legal Audio Video” компанийн ерөнхийлөгч гээд байсан Frank Piazza гэх хүнтэй утсаар нь холбогдож учир байдлаа хэлбэл “Би сайн мэдэхгүй байна. Стив гэж хуульч бий. Түүнтэй холбогд” гээд утсыг нь өгчээ. Харин мөнөөх Стив нь утсаа авсангүй, Voice mail дээр тохируулсан байсан гэнэ. Сүмийнхний ярьснаар тэр подвалыг нь түрээслэгчид бараг ирдэггүй, хааяа нэг үзэгддэг гэжээ.
Иймэрхүү л хүмүүс Монголын улс төрд үүсээд байсан эргэлзээг шинжилж шийдсэн нь тэр байжээ. И мэйлээр явуулсан аудио бичлэгийг нь ганцхан хоногт шинжилж тогтоогоод 7 хуудас тайлан явуулчихдаг энэ шуурхай компанийн захирал Frank Piazza-г буруу дүгнэлт хийсэн, коллежийн боловсрол ч байхгүй хэмээн гадаадын сайт дээр бичсэн нь байна. Тэрбээр зүгээр л нэг дуу бичлэгийн студи ажиллуулдаг нэгэн гэх мэдээлэл ч байна. Үүнийг л Ц.Оюунгэрэл дэлхийд нэртэй компани гэж тодотгоод байгаа хэрэг.
60 тэрбумыг нийгэмд дуулиан болгон басгож ирсэн нөхөр нь Г.Доржзодов гэх залуу. Хаанахын ямар хүн болох нь тодорхойгүй нэгэн нийгэмд өөрийгөө нээж өгөх ядмагхан арга бодож олсон нь энэ биз. Үүнийг уухайлан дэмжиж, өндөр авахуулж үнэн гэдэгт итгүүлэх ажлыг гардан зохион байгуулсан нь манай АН-ынхан. Тэр дундаа эрхэм хатагтай Ц.Оюунгэрэл. Тэрбээр уг нь ардчиллын буянаар УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн сайд хүртэл алба хашиж үзсэн, барагтай юманд барьц алдахаар нэгэн биш сэн билээ. Харамсалтай нь өөрөөсөө бусдыг бичиг үсэггүй мэтээр басамжилж, өөрөөс нь өөр хэн ч гадаадад явж гахай шувууны мах идээгүй юм шиг төсөөлж, өөрөөс нь өөр хэн ч гадаад хэлээр мэдээлэл авч чадахгүй мэт дорд үзэж, Нвю Йоркийн жирийн нэгэн подвал түрээсэлэгчийг “дэлхийд нэртэй” компани мэтээр итгүүлэхийг оролдсон нь дэндүү бохир арга юм.
Дашрамд тодотгоход энэхүү “Legal Audio Video” компаний араас явсан Д.Батсүхийг МАН-ын хүн юм байгаа биз хардаж сэрдэж болох юм. Гэвч тэрбээр тухайн үед Нью Йоркт амарч байсан жирийн иргэн бөгөөд бүр ч эсрэгээрээ Ардчилсан намын гишүүн, тус намын одоогийн дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн ажээ.
Дуусч өгдөггүй дуулиан 60 тэрбумын хэрэг гэдэг нэг иймэрхүү л үнэн дүр зурагтай зүйл. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр мөнөөх бичлэгийг хийсэн гээд байгаа Г.Доржзодов айхдаа Ц.Оюунгэрэлийн гэрт хэдэн сараар бүгсэн нь дээрхи 60 тэрбумын хэрэг гэгчийг тэд хамтдаа бүтээсэн юм биз гэсэн хардлагыг харин төрүүлж байгаа юм. Шударга зүйл хийсэн бол тэгж айж, амиа хоохойлох шалтгаан Г.Доржзодовт үгүй билээ. Магадгүй тэр 7 хуудас тайлан ирүүлсэн Frank Piazza ч бас нэг хамтрагч нь юм билүү, хэн мэдлээ.
Г.Итгэлсайхан

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
