Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, “60 тэрбум”-ын гэх олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлаар тодруулга хүссэн юм.
Авлигатай тэмцэх газраас ирсэн 01/5283 дугаартай хариу бичигт :
- Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй.
- Цахим орчинд тавигдаж ил болсон хэсэг нь дууны бичлэгийг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж үзсэн.
- АНУ-д өгч шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт 3 хүнтэй гэж гарсан бол гэрч Г. Доржзодов 5 хүнтэй гэж мэдүүлсэн.
- 1750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлигаөгсөн нь тогтоогдоогүй.
- Төрийн албан тушаалыг үнэлж, хахууль авах тухай ярилцсан асуудлууд нь бодит байдалд хэрэгжээгүй.
гэдэг үндэслэлээр тус хэргийг хаасан талаар дурьджээ.
Нэг үгээр хэлбэл манай Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагууд томилсон даргаа хамгаалахын тулд энэ асуудлыг “хэрэг биш” гэдэг нүдний шилээр чинээнд нь тултал харахыг хүсчээ.
Зүгээр дуудаад та авлига өгсөн үү? гэж асуухад тийм гэж хариулах хүн байх уу? Хэнд ч тодорхой авлигын шинжтэй 90 орчим минутын бичлэгийн агуулгыг анхаарахгүй, эх хувь биш гээд чихээ тагладаг тусгай алба манайхаас өөр улсад байх уу?
“Эвлүүлэг гэдэг Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг болохоос, М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх юм” гэдэг үг хэлц болсон. Харин манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ.
Хамгийн эмгэнэлтэй нь “За тэгээд ярьсан ч яадаг юм. Хэрэгжээгүй” гээд хаачихаж.
Асуудлын гол нь М.Энхболд гэдэг улс төрч наад захын ёс зүйн хариуцлага хүлээхгүй гүрийж байгааг хувь хүний асуудал гэж бодоод дуугай өнгөрлөө гэхэдхууль хяналтын байгууллагууд нь хувь хүнд зориулан хууль хэрэглэж байгааг бодит жишээнд харчаад хэрхэн дуугай өнгөрөх вэ?
Энэ эс үйлдлийг хийгээгүйн төлөө бас л чамгүй л юм болов.
-“Журмын даргаа яаж байгаа юм бэ?” гишүүд халаглав.
-“Ах нартайгаа жөтөөрхөж байгаад балрав” андууд анхааруулав.
-“Та хоёр зүгээр үү? Хамт уугаач хө?” зуучлагчид утасдав.
-“Манай даргыг яаж байнаа!” цэргүүд нь хэвлэлээр бөмбөгдөв.
Бид аргалаад өнгөрдөг соёл, найраанд бялуурсан өнгөрсөн 25 жилдээ хэт дасчихаж.
Ах нар минь! андууд минь!! журмын нөхдүүд минь!!!
Цонхоо нээгээд цоо шинэ 25 жил хаврын улирал шиг гадаа чинь ирчихсэн байгааг олж хараач!!!
Хүссэн ч эс хүссэн ч, гуйсан ч гуядсан ч, уйлсан ч уурласан ч өчигдрөөс өнөөдөр өөр болсныг хүлээн зөвшөөрөөч…
Өчигдөрхөн алтан малгай духдуулж, мөнгөн бүс бүсэлж, нисдэг тэрэг хөлөглөсөн нийтийн албаны зүтгэлтнийг зангарагтай гэж хардаг байлаа. Өнөөдөр харин тэднийг задарсан авлигачид гэж үздэг болжээ.
Өчигдөрхөн авлигачдаа хамгаалсан намыг хүн чанартай гэж хардаг байсан сонгогчид, өнөөдөр хамгаалсан авлигачидтай нь хамт хаалгаар гартал өшиглөж сурчээ.
Өчигдөрхөн дуулиан болоод замхардаг хэргийг буузтайгаа холиод идчихдэг байсан бол өнөөдөр наадмын дуулиан, хөлбөмбөгийн нүргээнд чухал асуудлыг нүд цавчихгүй ажигладаг иргэний нийгэмтэй болжээ.
Өчигдөрхөн хууль хяналтын байгууллагын хуудуутай дүгнэлтэд итгэдэг байсан бол өнөөдөр манайхаас өөр аль ч улсад ийм баримттай хэргийг ингээд хаачихаж чадахгүйг иргэд харьцуулан хардаг болжээ.
Өчигдөрхөн шударга биш нийгэмдээ туйлдаад хүлцэнгүй амьдарч байсан иргэд маань өнөөдөр тугалган ус мэт нэгдэн нийлж шударга ёсны төлөө эрслэн босоход бэлэн болжээ.
Өчигдөрхөн ах нараа ЗА гээд дагадаг Монголын залуу үе, өнөөдөр тэднээс ЯАГААД гэж асуудаг бас ҮГҮЙ гэж хэлдэг болжээ.
Энэ бүх хувьсан өөрчлөлтийн салхийг мэдрээч! Дургүйцлийн хар шуурганд цөм цохиулахаасаа өмнө шинэ нийгмийн хүлээлттэйгээ хөл нийлүүлж алхаач.
М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг, Л.Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм.
Яагаад зарим улс орон цэцэглэн хөгжиж, зарим нь уруудан доройтдог вэ?
Энэ асуултын хариулт ердөө л хуулийн засаглал. Хуулийн засаглал товчхондоо шударга хууль хяналтын байгууллага!
Хуулийн засаглалтай нийгэмд хариуцлагатай засаглал төлөвшиж, жам ёсны өрсөлдөөнт бизнес, эдийн засгийн орчин бүрддэг. Үр дүн нь тогтвортой хөгжил юм.
Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд хууль цааз үйлчлэхгүй бол авилгал гааран, далд эдийн засаг цэцэглэж, баялаг хэт цөөнхөд төвлөрөөд, нийгэм ширэнгэн ойн дүрэмд шилждэг. Үр дүн нь сүйрэл улмаар хувьсгал юм.
Үүнийг төрийн онолын нэрт судлаач Фрэнсис Фукуяма:
“Хэрэв хууль цааз нийгмийн хүчирхэг элитүүдэд хэрэгжихгүй эсвэл хамгийн хүчирхэг тоглогч төрийн эрх мэдэлтэнд тохируулж үйлчилвэл шударга ёс, иргэдийн эрх, хувийн өмчийн талаар ярих боломжгүй”
гэж гайхалтай олж хэлсэн байдаг.
Шүүх, хууль хяналтын байгууллага аль ч улсад шударга ёсны хэмжүүр байх эрхэм үүрэгтэй. Хараат бус мэргэжлийн байх шаардлагатай.
Шударга ёс гэж юу вэ? гэсэн асуултанд иргэдийн ядаж 51% нь шүүх, хууль хяналтын байгууллага гэж хариулж байж нийгэм тогтвортой оршино.
Харамсалтай нь өнөөдөр иргэдийн 85% орчим нь Монгол улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Иргэд эдийн засаг хүнд энэ үед ч халамж асуухгүй, шударга ёсоор цангаж байгаагаа илэрхийлдэг болжээ.
Эзэнт гүрний Их засаг цаазыг өвлөгчид эдүгээ цагийн Монгол төрийн хууль сахиулагчид аа!
Улс төрчдийн утасны цохилтоор хэрэг шийдэж, хуулийг өөр өөрөөр хэрэглэсээр өөрсдөө ч танихаа больсон хуулийн засаглалаа хамтдаа аварцгаая!
“60 тэрбум”-ын гэх энэхүү дуулиант асуудалд хэрхэн хандсан хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтүүд ирээдүйд ёс зүйн, хуулийн засаглалын, хариуцлагын гээд олон зүйлсийн урагшлах ухрахын зааг, түүхэн судлагдахуун болж үлдэх болно гэдгийг битгий мартаарай.
Нам гэдэг явцуу эрх ашгаас дээгүүр, улс орон гэдэг язгуур үнэт зүйлээ тавихгүй бол авлигын далайд хамтдаа живлээ. Ийм авлигын сэдэлд хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрчөөд дараа нь хэрхэн эргэн тойронд цэцэглэж буй нийгмийн авлигатайгаа тэмцэх вэ?
Тэмцдэггүй ард түмэн сөнөж, урсдаггүй ус ширгэдэг гэдэг. Ийм хандлагатай эвлэрвэл та бидний хамтын бүтээл хуулийн биш хувь хүний захиргаа байх болно.
Удалгүй бид өөрсдөө тэр бүтээлийнхээ боол болж төлөөсөө төлнө. Харамсалтай нь тэр төлөөс та бидний үр хүүхдийн ирээдүй байх болно.
Тиймээс энгийн зүйлээс эхэлцгээе!“The Voice of Mongolia” – д (msg)санал давалгаалан өгдөг шиг Дуу хоолойгоо нийлүүлэн илэрхийлж, Төрийн 3 өндөрлөгтөө болон таныг төлөөлөхөөр сонгогдсон гишүүддээ хандацгаая!!!
- Ерөнхийлөгч Х.Баттулга 99116118
- Улсын Их Хурлын дарга М. Энхболд 99115154
- Ерөнхий сайд У. Хүрэлсүх 99113937
Дараагийн удаа ийм тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээсэн дэлхийн улс төрчдийн талаар нийтлэлээ үргэлжлүүлэх болно…
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
