Монгол улс хорт хавдрын өвчлөл болоод хорт хавдраас шалтгаантай нас баралтаар буурай хөгжилтэй орнууд төдийгүй хуучин коммунист системийн улсууд дотроо тэргүүлж байна.
Шалтгаан нь хорт хавдрын оношлогоо сул хөгжсөн, хүмүүс ихэнх хуримтлалаа өвчнөө эдгээх, эмчлүүлэхэд зарцуулж байна. Гадагшаа өвчнөө эмчлүүлэхээр явж байгаа тэр байдлыг ч эмнэлгийн аялал жуулчлал гэсэн нэрээр нэрлэх болжээ.
Эмнэлгийн аялал жуулчлалын урсгал ихэнхдээ БНХАУ, Солонгос, Япон, АНУ, ОХУ руу чиглэж байна. Тэр дундаа Японыг боломжтой хүмүүс нь сонгож байгаа ч их үнэтэй тусдаг. Японд монголоос очсон олон хүнд хэлмэрчилж, газарчилж явах үедээ яг одоо Японы эмнэлгийн практикт нэвтэрч байгаа нэг оношлогооны аргыг олж харсан нь энэхүү DOGLAB хэмээх нохойгоор үнэрлүүлж оношлох арга юм.
Японд хүмүүс жил бүр эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг нэг удаа хийлгэдэг. Ингэхдээ чиг хандага нь хэт ягаан туяа хэрэглэдэг өндөр технологийн нарийн аппаратаар оношлуулахаас илүү энгийн хоргүй, бас 100%-ийн баталгаатай урьдчилан сэргийлэх оношлогоог сонгох болжээ.
Тийм ч учраас DOGLAB
-Стрессгүй

DOGLAB Mongolia ХХК-ийн захирал Э.Баясалтай уулзаж ярилцлаа.
-Хорт хавдрын оношлогооны шинэ чиг хандлагыг Монголд оруулж ирж байгаа юм байна. Нохойгоор оношлох гэж ойлгож болох уу?
-Би Японд нилээн олон жил ажиллаж амьдарсан. Уг нь миний мэргэжил бол IT инжнер. Монгол улс маань хорт хавдрын өвчлөл, хорт хавдрын өвчлөлөөс шалтгаантай нас баралтаар нилээн өндөр үзүүлэлттэй явж байна. Японд очиж байгаа монголчуудын маань нилээдгүй хувь нь хорт хавдар өвчнөө оношлуулах, эмчлүүлэх зорилготой очиж байгаа нь ч нууц биш. Ингээд энэ хүмүүст тусалж явахдаа японы эмнэлгийн практикт нэвтэрч байгаа Нохойгоор оношлодог энэ эрдэмтэн судлаачидтай танилцсан. Ингээд Япончуудад санал тавьсан. Хилийн чанадад анх удаа буюу Японоос анх удаа гадаадад Монголд салбарыг нь нээх хамтран ажиллах санал тавьсан маань зөвшилцөлд хүрсэн. Ингээд л нээлтээ хийж байна. Энэ нь хамаг хуримтлалаа эрүүл мэнддээ зарцуулдагаас гадна өөр зүйлд зарцуулдаг болоосой. Бас энэ үйлчилгээг Өвөр монголчууд маш их сонирхож байгаа. Тэдний хувьд ч японд боловсрол эзэмшсэн хүмүүс олон. Монголд ирж шинжилгээ өгөхөд амар хялбар, хямд учраас тэдний туслалцаа хүсэлт их байгааг харгалзаад Монголд салбараа нээж байна л даа.
-Нохойг цагдаа, хууль хүчний байгууллагууд их ашигладаг. Гаальд ашигладаг. Эрүүл мэндийн салбарт хэдийнээс ашиглах болсон бэ? Монгол нохойг сургах уу? Монголд оношлох уу?
–
Энэ оношлогооны процесс нь их амархан. Японд бол эхлээд шуудангаар DOGлаб-аас амьсгалаа үлээж хадгалдаг бэлдэц аваад, амьсгалаа өөрийн гараар барьж хадгалаад, тэрийгээ лацдаад шуудангаар DOGLAB руу явуулдаг. Ингээд шуудангаар бас хариугаа авдаг. Хорт хавдартай юу? Хавдаргүй юу? гэдэг хариугаа авдаг. Монголоос нохой сургах судалгааны ажил явж байна. Японд бол марина үйлдвэрийн нохойг сургаад, хэдэн үеийн үр төл нь оношлогоо хийж байна. Энэ нохойгоор оношлох бол 1980-аад оноос эхлээд, дараа нь их дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд судлаад батлаад, 2014 оноос эмнэлэгт энэ оношийг зөвшөөрдөг болсон. Эмнэлгийн практикт бол урт удаан хугацааны туршид судлагдаж батлагдаж нотлогдож байж нэвтэрч байгаа ийм технологи
-DOGLAB-аар үйлчлүүлэхэд юм уу? Оношлуулахад хир зэрэг үнэтэй вэ?
-Японд бол хүн болгон жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ордог. Хавдраа эрт оношлоод, бага үе дээр нь эмчилдэг. Тэнд бол үнэтэй технологитоо ордог. Эрүүл мэндийн даатгалын систем нь сайн учраас төлбөрийн хувьд хөнгөн тусдаг. Манайд бол хавдрын онош зөв буруу гарах нь байна. Хавдаргүй хүнийг хавдартай гэж оношлох ч байна. Хавдартай хүнийг хавдаргүй гэж оношлоод цаг алдах нь ч их байна. Ямар ч байсан Япон явж, шинжилгээ өгөхөөс хямд тусна. Дээрээс нь бид хавдартай гэж оношлогдсон тохиолдолд даатгалд хамруулах, улмаар Японд ямар эмнэлэгт эмчлүүлэх, оношлуулах мэрэгжлийн зөвлөгөөнд хамруулна. Манай нэг салбар компани бас Японоос тусламж, дэмжлэгээр аваад эвдэрсэн маш олон нарийн мэрэгжлийн аппаратууд хот хөдөөгийн эмнэлгүүдэд байна. Эднийг засах, тохиргоо хийх, сургах ийм үйлчилгээ явуулна. Ерөөсөө л эмнэлгийн аялал жуулчлалаар гадагшилж байгаа хөрөнгийг Монголдоо үлдээх, тэргүүний технологи нэвтрүүлэх энэ тал дээр л ажиллана даа.
-DOGLAB Mongolia ХХК-ийн нээлтийн үйл ажиллагаа болно гэсэн энэ тухай мэдээлэл өгөөч?
-Манай компанийн нээлт 2018 оны 7-р сарын 5-нд 18 цагаас Монголын хүүхдийн ордонд болно. DOGLAB компани-ийн захирал ноён Цунемацу Такаюүки ирнэ. Мөн японы алдарт Магро Туна загасаар хийсэн суши-ны амталгаа болно. Монголчуудыг дэмждэг. Монголд хайртай япон хүмүүсийн гал халуун сэтгэлийн илэрхийлэл болсон сайхан уулзлт болно. Мөн энэ үйлчилгээг Японд очиж авч байсан хүмүүс ирнэ. Сэтгүүлч, эрдэмтэд, эмч нар мөн манай компанийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүст манай нээлтийн үйл ажиллагаа нээлттэй үнэ төлбөргүй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.
Х.Онон

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
