Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хамтран Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
2005 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагдаж байгаа Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн яриа хэлцээний үр дүнтэй талбар болон хөгжсөн онцлогтой.
Бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд үндсэн 5 хуралдаанаас гадна техникийн 6, сэдэвчилсэн 8, салбар 55 хуралдаан болж, бүс нутгийн болон үндэсний түвшинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилттэй уялдуулан хэлэлцэнэ.
Уг бага хурлаас Улаанбаатарын тунхаглал, 2018-2020 онд хэрэгжүүлэх Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөөг батална.
Азийн сайд нарын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт Онцлох хуралдааныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 7 дугаар сарын 4-ний өдрийн Сайд нарын бага хурлыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тус тус даргалан оролцоно.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
