Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам Монгол киноны өдөрлөгийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Вена хотын “Дэлхийн музей”-д зохион байгуулав.
Кино өдөрлөгөөр “Шарга даага” (найруулагч Ч.Хоролдорж), “Хөх толбот хүмүүс” (найруулагч Ш.Доржсүрэн), “Гайхамшигт нислэг” (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce), “Уран хас” ( найруулагч У.Ихбаяр), “Алсын удирдлага” (найруулагч С.Бямба), “Далавч” (найруулагч Б.Ундрам) зэрэг бүрэн болон богино хэмжээний Монгол кинонуудыг олон нийтэд толилуулав.
Монгол өв соёлыг таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт Австрийн иргэд, Вена дахь гадаад улсын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Австрид зочилж буй жуулчид болон Австри Улсад ажиллаж, амьдарч буй монголчууд өргөнөөр оролцож, монгол кино үзэж сонирхлоо.
Кино өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын Урлагийн Зөвлөл болон Дэлхийн музейн хамт олонд ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
