Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOSA/ болон “Экспортыг дэмжих төсөл” хамтран “Веб контент экспортын сургалт” – ийг зохион байгуулахаар болсон байна.
Тус сургалтанд эхний ээлжинд “MOSA”-ийн гишүүн байгууллагын 5 компанийн нийт 10 инженер хамрагдаж байгаа ба сургалт Мэдээлэл технологийн үндэсний паркад 15 хоногийн турш үргэлжлэх юм байна.
Сургалтыг “Веб эйженси” ХХК-ийн мэргэжилтнүүд удирдан явуулах ба тус компани нь одоогоор дэлхийн зах зээлд 500 мянган ам.долларын вэб бүтээгдэхүүний борлуулалт хийгээд байгаа туршлагатай хамт олон юм.
Сургалтаар Дэлхийн хэмжээний “Envato” онлайн дэлгүүрийн платформыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн экспортлох мөн олон улсын стандартын шаардлага хангасан өрсөлдөх чадвар бүхий програм хангамжийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн бий болгох талаар ахисан түвшний мэдлэг олгож байгаагаараа онцлогтой аж.
Арга хэмжээг нээж “MOSA”-ийн ерөнхийлөгч Ц.Чулуунзагд залууст хандан үг хэллээ. Тэрээр: Монгол залуучууд програм хангамжийг зохиож чадаж байна. Гэхдээ стандартад нь нийцүүлж хийх нь маш чухал. Тэр стандартыг хангаж байж дэлхийн зах зээлд өрсөлдөх юм.Энэ сургалтын онцлог нь ерөөсөө стандартыг л бий болгох юм. Энэ сургалтыг зохион байгуулснаараа Монгол залуус дэхийн тавцанд өрсөлдөж мэдээлэл технологийн салбарт экспортын шинэ үеийг авч ирэх эхлэл болох учиртай хэмээн онцолж байсан юм. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой.
Тодорхой шалгуур хангасан жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зөвшөөрөгдсөн зардлын 50 хувийг нөхөн олгож санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Өнөөгийн байдлаар төсөлд 150 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлснээс 46 аж ахуйн нэгжийн Экспортын хөгжлийн төлөвлөгөөг бие даасан Үнэлгээний зөвлөлөөр хэлэлцээд 187 000 ам.долларын санхүүгийн дэмжлэг олгоод байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
