Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг дүгнэжээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, “Хариуцлага үр дүнгийн жил”-ийн хүрээнд болон хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг арилгуулах талаар зохион байгуулсан ажил, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэл, төрийн албан хаагчдаас гаргасан өргөдөл, гомдол, төрийн албан хаагчийн ёс зүй, чиг үүргийн хэрэгжилтийн байдал зэргийг харгалзан 2017 оны эцэст үйл ажиллагаа явуулж байгаа яамны дэргэдэх 12, агентлаг, төрийн байгууллагын дэргэдэх 13, аймаг нийслэлийн 22, нийт 47 салбар зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэсэн байна. Уг дүнгээр яамдаас Хууль зүй, дотоод хэргийн яам тэргүүн байр, удаах байруудад Гадаад хэргийн яам, Уул, уурхай, хөнгөн үйлдвэрийн яам шалгарсан бол агентлаг, байгууллагуудаас Гадаадын иргэн, харьяатын газар тэргүүлж, удаах байруудад Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл шалгарсан байна. Мөн аймаг дахь салбар зөвлөлүүдээс Өвөрхангай аймаг тэргүүлж, удаах байруудад Хөвсгөл, Төв аймаг шалгарчээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сар 6-ны өдөр агентлаг, байгууллагуудын дэргэдэх Салбар зөвлөлүүдээс үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлд “ Батламж” шагналыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн С. Цэдэндамба гардуулан өглөө. Тэрээр “ Монгол Улсын Төрийн албанд өнөөдрийн байдлаар нийт 191 мянга орчим албан хаагч ажиллаж байна. Эдгээрээс 50 мянга орчмыг нь төрийн жинхэнэ албан хаагчид эзэлж байна. Энэ албан хаагчдын нэг хэсэг нь агентлагийн бие бүрэлдэхүүн юм. Та бүхэн бол Монгол Улсын өмнө, иргэдийнхээ өмнө чухал үүрэг хариуцлага хүлээж ажиллаж байгаа хамт олон. Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж 2017 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэнд баяр хүргэе” гэв. Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь “Хариуцлага үр дүнгийн жил”-ийн хүрээнд албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах, албан хаагчдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодит үр дүнтэй ажлуудыг санаачлан зохион байгуулсан, мөн үйл ажиллагааны зохион байгуулалт, байгууллагын соёл, албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулж, байгууллагын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг албан хаагчдад цаг алдалгүй хүргэж, албан хаагчдаа сургах, мэргэшүүлэх чиглэлд анхаарсан нь тэргүүлэх гол шалгуур үзүүлэлтүүд болсон гэдгийг онцлов.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн “Агентлаг, байгууллагуудын Салбар зөвлөлүүдээс үйл ажиллагаагаараа тэргүүлж энэ эрхэм шагналыг авч буй нь манай байгууллагын түүхэнд тэмдэглэгдэж үлдэх түүхэн үйл явдал болж байна. Шагнал дагаж хариуцлага ирдэг. Нийт төрийн байгууллагуудад үлгэр жишээ, манлайлагч болж амжилтаа улам ахиулж ажиллах өндөр хариуцлага ирж байна. Бусад байгууллагууд манай байгууллагын Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай ирж танилцах, туршлага солилцох уулзалт зохион байгуулахад хэзээд нээлттэй байх болно” хэмээсэн юм.



Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
