Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06 -ны өдрийн 92 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Дашдоржийн Мөрөнг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж өнөөдөр гардуулан өглөө.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Дашдоржийн Мөрөн нь хууль зүйн салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 1977-1980 онд НАХЯ-ны Цэргийн тусгай сургуулийг тусгай дунд, хуульч мэргэжлээр, 1983-1988 онд ЗХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны Академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн байна. Тэрээр 1980-1983 онд Төв аймгийн аюулаас хамгаалах хэлтсийн цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1993 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэсэгт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэл хариуцсан ахлах ажилтан, 1993-1997 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст тасгийн дарга, 1998-1999 онд ЦЕГ-ын дарга, 2000-2004 онд Улсын их хурлын гишүүн, 2006-2007 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга, 2012-2016 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хууль эрх зүй, бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сараас Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилогдон ажиллаж байна.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
