Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалтын ажлыг Хятадын “Төмөр замын 20-р товчоо групп” корпораци гүйцэтгэж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл дэх гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол дээгүүр гарч байгаа дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Эдгээр гүүр баригдаад, 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орно. Баянзүрх, Сонсголонгийн гүүрийн ажил эхэлсэн. Өнөөдөр Яармагийн гүүрийн явцтай танилцаж байна. Төлөвлөсөн ёсоор энэ гүүр арваннэгдүгээр сарын 30-нд иж бүрэн ашиглалтад орно. Улаанбаатар хотод анх удаа давхар гүүрэн байгууламж бий болж буйгаараа онцлогтой. Чанарын хувьд өндөр түвшинд хийгдэж байгаа. Өнөөдөр зөвхөн зорчих хэсгийн хөдөлгөөний нээж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад авна” хэмээлээ.

Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.
Зам гүүрийн ажилтай танилцах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гүүрийн гэрлийн шонг сольж, сайжруулах, тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх зэрэг зарим засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярт үүрэг болголоо.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Яармагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Гүүрэн байгууламж бүтнээрээ төлөвлөгөө ёсоор ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор байгаа. Бүтнээрээ ашиглалтад орсноор гурав дахин илүү ачаалал авах чадвартай болно. Мөн зам огтлолцохгүй, нэг талдаа гурван эгнээтэй, зургаан эгнээ замтай болно. Маргаашнаас хуучин гүүрээ хааж засвар, шинэчлэлтийн ажил эхлүүлнэ. Мөн түр гүүрийг буулгана” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
