Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус үйлдвэрийн ажилтан, уурхайчдыг төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр захиргааны 2 дугаар байрны “Оюу” танхимд боллоо.
Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд шагнал гардуулахын өмнө Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүхт 40 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрээс Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Б.Батбаярыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт Г.Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасныг баяртайгаар дуулгасан. Шинэ хөдөлмөрийн баатар, гавьяатуудад шагналыг энэ сарын 9-ний өдөр төрийн ордонд гардуулах аж.
Тэгвэл үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэр ХХК-д олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын хөгжил цэцэглэлт, Эрдэнэт үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд их хувь нэмэр оруулж, хүндтэй гавьяа байгуулсан хөдөлмөрийн сайчууд, ахмад уурхайчдад Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутаг, Ил уурхайн гагнуурчин Н.Чулуунгэрэл , Авто тээврийн байгууллагын ахмад ажилтан Ё.Машбат, Баяжуулах үйлдвэрийн хэсгийн дарга Л.Баяраа нарын 10 хүнийг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, Ил уурхайн автогрейдерийн машинч В.Тавхай, Автотээврийн байгууллагын Тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, Баяжуулах үйлдвэрийн Мэдээлэл хамгааллын тэргүүлэх инженер Д.Амаржаргал, Засвар механикийн заводын Тоног төхөөрөмжийн засварчин С.Чулуунбаатар, Тээвэр ложистикийн албаны Ахмад ажилтан Х.Дармаа, Дулааны станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ нарын 70 хүнийг Алтан гадас одонгоор, Ил уурхайн Эдийн засгийн албаны дарга Д.Сувд-Эрдэнэ, Авто тээврийн байгууллагын жолооч Ц.Чүлтэмсүрэн, Баяжуулах үйлдвэрийн засварчин Р.Даваажав, Дулааны цахилгаан станцын Зуухны хэсгийн дарга Э.Эрдэнэбаяр, Хууль эрхзүйн газрын Тэргүүлэх хуульч Ж.Отгонбаяр нарын 39 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан 40 жилийн түүхтэй, зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон зургаа дахь хөдөлмөрийн баатраа өлгийдөж, гавьяат цолтны эгнээг гурван эрхмээр нэмлээ.























Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
