Энэ жилийн наадмаар үзүүштэй барилдаанууд олонтаа гарч үзэгч олноо баясгасан билээ. Наадамчин олны тааврын бөхчүүд харьцангуй эрт өвдөг шороодож тэднээс Аварга Ч.Санжаадамба, шинэ аварга Н.Батсуурь, аварга С.Мөнхбат нар үлдсэн юм. Олон жил аймгийн хурц арслангаар цоллуулсан Ш.Мөнгөнбаатар “харцага” цолны болзол хангахад олон түмэн баярласныг нэг нь Санжаадамба байсан юм.
Долоогийн даваанд аварга маань Ш.Мөнгөнбаатартай барилдаж сонгооны барьцнаас түүнийг өвдөг шороодуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тийн барилдах явцдаа гарандаа хүнд бэртэл авч эмнэлгийн машинд хэсэг удсаныг наадамчин түмэн анзаарсан байх. Учир нь эмнэлгийнхэн түүний бэртэлийг тогтоож хүнд бэртэл авсан болохыг сануулж, гаранд нь боолт хийсэн боловч аварга маань наадамчин олноо хүндэлж, мөн өрсөлдөгчийнхөө нэр, төрийг нь харгалзан үзэж боолтоо тайлан бэртэлээ мэдэгдүүэлгүй барилдсан ажээ.
Барилдах явцад түүний гар чанга атгаж болохгүй зовуурьтай байсан ч тэвчин барилдсаар энэ жилийн шинэ аварга цолтныг нэр төртэй төрүүлсэн булган сүүлтэй аварга боллоо. Аварга Н.Батсуурь монголын бөхийн дэвжээнд барилдааны ур чадвар сайтай, мэхний хувилбар олонтой яалт ч үгүй шилдэг бөх гэдэг нь маргаангүй үнэн. Өөрөө хэлбэл “Аварга” болох ёстой бөх гэж хэлж болох юм. Тэрээр наадмын дараа Ч.Санжаадамба аварга ГССҮТөвд очиж гарынхаа зураг авхуулахад эрхий хурууны яс нь хугарч, савхан холбоосууд нь цуурсан байсныг гипсдүүлж боолгосон байна. Хугарч, цуурсан ястай ч тэвчээр гарган үнэнхүү шударга барилдаж наадамчин олноо баясган, шинэ аварга төрүүлсэн түүнд гүн талархал илэрхийлмээр.
Тэрээр наадмын дараа намар гэдэгчлэн наадмын маргаашнаас бэлтгэлээ хийн гүйж яваад фэн олонтойгоо тааран сэлфи авхуулсан зургууд нь цахимаар явж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу. Дашрамд дуулгахад яг ийм тохиолдол өмнө нь Б.Бат-Эрдэнэ аваргад тохиолдоаж байсан гэдэг. Бэртэлтэй хөлтэй Д.Мөнх-Эрдэнэ арслантай үзүүр, түрүү булаацалдаж нэлээд удаан барилдахад Д.Мөнх-Эрдэнэ арслан нэг ч удаа бэртэлтэй хөл рүү нь дайрч байгаагүй гэдэг. Тэгэхлээр Монгол бөхийн ёс жудаг монгол эрчүүдийн суралцмаар том соёл яалт ч үгүй мөн билээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
