“Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиодог билээ. 26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил “Эхийн сүү – эрүүл амьдралын эхлэл” уриан доор зохион байгуулж байгаа юм.
Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулсан байдаг бөгөөд хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийн нотлогдсон байдаг.
Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг тул суралцах чадвар, хожмын ажил, амьдрал, амжилтад нь чухал нөлөөтэй гэж үздэг .
Хүүхдээ хөхүүлснээр ээжүүдийн эрүүл мэндэд ч тустай. Тодруулж хэлбэл эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулахын зэрэгцээ жирэмслэлт хоорондын зайг уртасгана.
Эхийн сүүгээр хүүхдээ хооллохыг хөхүүлэн дэмжих, хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх нь тогтвортой хөгжлийг цогцлооход амин чухал ач холбогдолтой.
2018 онд Дэлхийн 170 гаруй улсад Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоногийг дараах зорилтуудын хүрээнд тэмдэглэж байна. Үүнд:
- Мэдээллээр хангах: зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах зэрэгт эхийн сүүгээр хүүхдийг хооллох нь ямар ач тустай болохыг олон нийтэд мэдээлж, ойлгуулах,
- Баттай хэвшүүлэх: Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дадлыг эрүүл амьдралын үндэс хэмээн баттай хэвшүүлэх,
- Хамтран ажиллах: эхийн сүүгээр хооллохын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд иргэд, байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах,
- Хүчин чармайлтыг эрчимжүүлэх: зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хүчин чармайлтыг эрчимжүүлэх зэрэг болно.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
