Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээж байгаа аж.
“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны талбайн нээлтийн ёслолд оролцохдоо:
“Спорт сонирхогчид, дэмжигчид ээ,
Харваачид, зочид оо
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Монгол Улсад орчин үеийн байт харвааны спорт үүсч хөгжсөн 58 жилийн түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас болон нээгдэж буй үйл явдалд оролцохоор Та бид энд цуглаад байна.
Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ. Аливаа спортоор өндөр амжилт гаргахад гурван суурь нөхцөл шаардлагатай байдаг гэж судлаачид хэлдэг.
Энэ нь :
- уламжлал
- сургалт
- авьяастан гурав юм.
Байт харвааны спортыг хөгжүүлэх энэ суурь нөхцлүүдээс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье.
Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо. Бүтээн байгуулалтын ажилд ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмжсэн зохион байгуулалт, менежтентээр асар богино хугацаанд барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харвааны “360” талбай сүндэрлэн бослоо.
Бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцсон, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье.
Монголчуудын хамтын зүтгэл, нэгдмэл сэтгэлээр боссон энэ талбайгаас тив, дэлхий, Олимпын аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа аялгуулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Буянт үйлс бүтээхийн сэрүүн гэрлээр бүрнээ тусыг хүргэн амжилт дуудах болтугай” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа байт харвааны “360” талбайн бүтээн байгуулалтын ажилтай танилцав.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
