Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа Хөх хотын Суртал ухуулгын газрын l орлогч дарга тэргүүтэй Хөх хотын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ирэх 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Өвөр Монголын соёлын өдрүүд болох юм. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотууд хамтран “Найрамдалт хотуудын дуулал” хамтарсан тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолтыг есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулахаар урьдчилан товлоод байгаа бөгөөд 17 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг Улаанбаатар хот ирэх юм.
Дээрх тоглолтыг зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, ард иргэдэд тоглолтын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажилд хамтран ажиллах талаар ярилцлаа. Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд соёлыг сурталчлан таниулах энэ ажиллагааг бүхий л талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа илэрхийллээ.
Өвөрмонголын соёлын өдрүүдийн арга хэмжээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хийгдэж байгаа олон ажлуудын нэг юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Хөх хот, Улаанбаатар хотуудын найрамдалт харилцааг нэмэгдүүлэх, ард иргэдийн соёлын хөтөлбөрийг харилцан солилцох ач холбогдолтой юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
