Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн бодлогын хороо санаачлан, НБГ, Боловсрол судалгаа шинжилгээний төв ТТБ, МХЦХ хамтран Нийслэлийн 9 дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч нарт “БНСУ-ын СӨБ-ын дэвшилтэт арга зүй” сэдэвт сургалтыг БНСУ-ын Их дээд сургуулийн 12 эрдэмтэн багш нарын багтай хамтран 2018 оны 08 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар хүний хөгжлийн боловсрол ба багшийн үүрэг, СӨБ-ын харилцааны зарчим, эргэцүүлэн бодох болон бодит мэдлэг, харилцан ярианы арга барилыг математик, уран зохиол, хөгжим, харилцааны хичээлээр хэрхэн олгох талаар сайн туршлага, үр дүнд хүрч буй арга зүйн сургалтыг явуулж байгаа бөгөөд сургалтыг Канадын Алберт Их Сургуулийн багш хөгжлийн төвийн профессор, OECD СӨБ-ын зохицуулагч, Кон Гүг Их Сургуулийн СӨБ-ийн тэнхимийн профессор Ём Жи Сүг, Чэжү олон улсын их сургуулийн СӨБ-ийн тэнхимийн багш И Бу Ён, И Су Жон, Догсон Их Сургуулийн СӨБ-ын арга зүйч И Гым Гү, БНСУ-ын СӨБ-ын үнэлгээний төвийн гишүүн, Цэцэрлэгийн арга зүйч нарын сургалтын төвийн зөвлөгч Чүэ Ёнь, Тэ-Рим их сургуулийн профессор, СӨБ-ын үнэлгээний төвийн гишүүн Хуан Ын Сүнь нарын Солонгос улсын СӨБ-ийн туршлагатай мэргэжилтэн, багш удирдан явуулж байна.
Тус 2 өдрийн семинарын ач холбогдлын талаар НИТХ-ын тэргүүлэгч, НБХ-ны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Солонгос улс сүүлийн жилүүдэд PISA 15 настнуудаас авдаг Олон улсын суралцагчдийн үнэлгээний судалгаанд дэлхийн 71 улс орноос эхний байруудад жагсаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм ч учраас боловсролын суурь болсон Сургуулийн өмнөх боловсролд ихээхэн анхаарч 2013 оноос эхлэн Нүри хөтөлбөр хэрэгжүүлэн сар бүр 3-5 насны хүүхдийн хөгжилд 220 000 воныг зарцуулж, СӨБ-ын үйлчилгээний чанар, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ өрсөлдөх чадвар бол гүйцэтгэл, хүүхдийн хөгжил буюу гарч буй үр дүнд ихээхэн анхаарах болсон. Хүүхдийн тархины хөгжлийн 80-85% нь 0-5 насанд явагдаж, насан туршийн суурь чадварууд, хүмүүжил төлөвшил тогтдог учраас дэлхийн улс орнууд энэ насны боловсролд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж түүнийгээ Ухаалаг хөрөнгө оруулалт гэж нэрлэж байгаа. Солонгосын 300 гаруй эрдэмтэд СӨБ НҮРИ хөтөлбөрөө боловсруулж, 3 яам хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн онцлог нь хүнээр хүн хийх ухаан, хүний хөгжлийн бодит чадварыг бий болгох, оршин буй нийгэмдээ сайн иргэн, гишүүн байх, хүүхдийн хүмүүжил төлөвшил, насан туршийн зөв дадал хэвшил, амьдрах ухааныг сургадгаараа илүү онцлог давуу талтай учраас Солонгосын энэхүү хөтөлбөрийн сайн арга барил туршлагыг нийслэлийн багш нартай танилцуулахаар энэхүү сургалтыг олон сарын бэлтгэл ажлын хүрээнд ийнхүү зохион байгуулж байна.”

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
