Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, төвийн зургаан дүүргээс ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулдаг байна.

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, чадавхижуулдаг байна. Мөн “Тариалалтын технологи, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох” тэнхимийн сургалт, “Хүлэмжийн нарийн ногоо арчлах, хамгаалах, даршлах практик сургалтад хамруулж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр хотын өмнө тулгарч буй гол асуудал бол иргэдийг орлоготой болгох юм. Энэ үүднээс ХНХЯ, Засгийн газартай хамтраад олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүний нэг нь энэхүү төсөл. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2016 онд үйл ажиллагаа нь доголдоод байсан. Үүнийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр үйл ажиллагаа хэвийн байдалд орсон. Төслийн ач холбогдол нь газар тариалан, хөдөө аж ахуйд ажиллах сонирхолтой төвийн зургаан дүүргийн 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулаад, тодорхой зардлыг нийслэлээс гаргаж байгаа. Үүнд хүнсний ногоо нарийн ногооны үр, арчилгаа, усалгаа, тээвэрлэлтийн зардал багтаж байгаа. Иргэд үрээ тариад, арчилгаа хийгээд, намар хурааж авах үйл ажиллагаанд оролцдог. Үүний хажуугаар иргэдийг сургалтад хамруулдаг. Эндээс суралцаад хувиараа ногоо тариалах ажил эрхлээд явсан иргэд нэлээд их байна. Энэ оны байдлаар нийтдээ 800 гаруй өрхийн 50 гаруй бүлгийн иргэд хамрагдсан” хэмээв.

Энд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн ажилгүй иргэд хамрагддаг. Энэ жилийн хувьд 53 га-д тариалалт хийсэн. Үүний 32 га-д төмс, 21 га-д нь хүнсний нарийн ногоо тариалсан. Мөн хүлэмжийн ногоо тариалж байна. Нэг хүлэмжээс жилдээ дунджаар 5-8 сая орчим төгрөг олж байна. Үүнийг тухайн бүлгийн иргэд хувааж авдаг. Нэг өрхөөс нэг хүн гэдэг утгаараа нэг өрх дунджаар 3.5-5 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Газар хагалахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх хүртэл зардлыг нийслэлээс даадаг” хэмээн “AGRO UB PARK”-ийн агрономич Ж.Сүрэнжав ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
