Дэлхийн Монголчууд Глобал Нийгэмлэг” төрийн бус байгууллагын санаачлагаар Барилга, Технологийн коллежтой хамтран Улаанбаатар хотын зургаан дүүргийн 137 хорооны зорилтод бүлэгт хамрагддаг 130 гаруй өрхөөс тус бүр нэг хүүхдийг мэргэжилтэй болгох зорилгоор тус сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулахаар болжээ.
Уг хоёр байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтод бүлэгт хамрагддаг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, сурах хүсэл эрмэлзлэлтэй боловч санхүүгийн асуудлаас шалтгаалан мэргэжилтэй болж чадахгүй байгаа хүүхдүүдийг хорооны нийгмийн ажилтан бусад холбогдох хүмүүстэй хамтран судалсаны үндсэн дээр 130 гаруй хүүхдийн ирээдүйд, тэдний гэр бүлд үнэтэй хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.
Ингэснээр нийгмийг тэр чигт нь бухимдал стресст автуулдаг ажилгүйдлийн түвшин бага ч болов буурч, амьдралд нэн шаардлагатай байдаг анхдагч хэрэгцээний мэргэжилтэнгүүдээр бид эгнээгээ тэлж байна гэсэн үг юм.
Барилга, технологийн коллежийн хувьд “Техникийн боловсрол /МСҮТ төгсөгчид 1,5 жил/ Мэргэжлийн боловсрол 9-р анги төгсөгчид-2,5 жил, Мэргэжлийн сургалт 12-р анги төгсөгчид 1-жил/ гэсэн шаталсан сургалтаар 41-н мэргэжлээр элсэлтээ авдаг байна.
“Юнеско”- оос мэргэжилтэй ажилтан улс орны хөгжлийн гүүр гэж хэлсэнчлэн “Дэлхийн Монголчууд Глобал Нийгэмлэг”төрийн бус байгууллага, Барилга, технологийн коллеж нийгэмд шинэ давалгаа бий болгож, 130 гаруй хүүхдийн ирээдүйд үнэлж баршгүй их хөрөнгө оруулалт хийн, алсыг харсан ажил зохион байгуулж буйд талархахгүй байхын аргагүй.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
