Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан иргэдийн зорчих эрэлт байнга нэмэгдэж байгаа тул нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлсэн билээ.
Энэхүү зохицуулалтыг хийснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус ажиллахаар болж байгаа юм. Түүнчлэн шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллаж байна. Ийнхүү автобуснуудын тоог нэмэгдүүлж зохицуулалт хийснээр автобус хоорондын хугацаа богиносож хот доторх автобусны хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-8 минут болжээ.
Түүнчлэн зорчих хөдөлгөөн ихэсч буйтай холбоотойгоор картаар үйлчлүүлэх нөхцлийг нэмэгдүүлэхийн тулд энэ сарын 27-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ны өдрийг дуустал Нийслэлийн тээврийн газар, “Сити баз консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК зэрэг газрууд хамтарсан байдлаар зорчигчдын хөлс төлөлтөд нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна.
Нийтийн тээврийн салбар смарт картын үйлчилгээнд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд бэлэн мөнгөөр зорчих буюу жолоочид өгөх зөрчлүүд гарсаар байгаа юм. Тиймээс бэлэн мөнгөөр нийтийн тээврээр зорчих бус зөвхөн картаар зорчих шаардлагыг зорчигчдод тавин ажиллаж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
