Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг Улаан цутгалан, Орхоны хөндийгөөр монголчууд бүгд мэднэ. Харин байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газраас холгүйхэн 1978 онд баригдсан, навсгар дүнзэн байшинд хүүхдүүд суралцан, эрдэм номын их далайд гарах аяллаа эхлүүлдэг гэдгийг төдий л мэдэхгүй.
Л.Баяндорж гэх залуу жуулчдыг дагуулан Орхоны хөндий, Улаан цутгалангаар аялуулдаг байна. Ийнхүү аялж явахдаа Орхон бага сургуультай анх танилцаж “засвар хийлгэх юмсан даа” гэх нууцхан бодол тээжээ. Зарим хичээлийн жилд үзэг, бал зэрэг бага сагахан бэлгийг хүүхдүүдэд аваачиж өгөх ч өнөөх л “сургуулийг нь засаад өгчих юмсан” гэх бодол нь хэвээр л байв.
Харин энэ жилээс Бат-Өлзий сумын 1-р багийн хүүхдүүд цоо шинэхэн бага сургуульдаа хичээлээ эхлүүлж, дотуур байрандаа байрлах аз тохиожээ.
Түүгээр ч үл барам Монгол Улсын хэмжээнд багийн сургууль анх удаа халуун устай байгуулагдсан нь энэ. 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Care For Mongolia” төслийг амжилттай гүйцэтгэн, Бат-Өлзий сумын 1-р багт бага сургуулийг нь хүлээлгэн өгсөн Л.Баяндоржоос бид зарим зүйлийг асууж тодруулсан юм.

Л.Баяндорж-Та энэ нутгийн хүн үү?
-Үгүй дээ, би Сэлэнгэ аймгийн уугуул, Улаанбаатарт амьдардаг.
-Энэ багт бага сургууль барих бодол яагаад төрсөн юм бэ?
-Би аялал жуулчлалын салбарт сүүлийн арав гаруй жил ажиллаж байна. 2006 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Орхоны хөндий Улаан цутгалан гэх газрыг анх үзээд их таалагдсан. Тэнд Д.Ганболд гэх найзтайгаа анх танилцаж байлаа. Яагаад ч юм сэтгэлд дотно нутаг. 2013 онд Улаан цутгалангаас 2 км-ийн зайд байдаг тэр сумд очиж үзсэн. “Аялал жуулчлал их хөгжсөн, олон жуулчин очдог газар байтал яагаад ийм сургууль байгаа юм бол” гэж анх сэтгэл эмзэглэн бодож байлаа. Өнгөрсөн жил наймдугаар сард Швейцарь улсаас ноён Р. Франсуагийн гэр бүл ирж аялсан. Тэгээд “танай эх орон их сайхан юм. Бид ямар нэгэн зүйлийг танай улсад хийж өгмөөр байна” гэхэд нь би бодож явсан мөрөөдлөө хэлсэн. Тэр гэр бүлд миний мөрөөдөл таалагдаж Орхон бага сургуулийг шинэчлэн барих мөрөөдлийн минь эхлэл тавигдсан юм. Ноён Франсуа болон түүний гэргий Каролин төслийг бүрэн дэмжиж бид “Care For Mongolia” төслийг хэрэгжүүллээ.
Сургуулийн нээлтийн үеэр Л.Баяндорж болон ноён Р. Франсуагийн гэр бүл: Наймдугаар сарын 22
Нутгийнхан ноён Франсуад монгол түмний дээдэлдэг хурдан адуу бэлэглэжээ
Зүүн гар талаас: Л.Баяндорж, түүний найз Д.Ганболдын ээж, ноён Франсуа түүний гэр бүл
Төслийг санаачлагч Л.Баяндоржид мөн адуу бэлэглэжээ.
Багийн хүүхдүүд сургуулийн нээлтийн үеэр
“Care for Mongolia” төслийг санхүүжүүлэгчид, тэдний гэр бүлийнхэн
-Орон нутгийн удирдлага төслийг хэрхэн хүлээн авсан бэ?
-2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бат-Өлзий сумын ЕБС-ийн захирал Н.Орхонтуултай уулзаж төслөө танилцуулснаар ажил маань албан ёсоор эхэлсэн. Т.Жамъянжав даргатай Сумын ЗДТГ бидэнтэй хамтран ажиллах саналыг талархалтайгаар дэмжин сургуулийг бүтээхэд шаардагдах модон материалыг бэлтгэж өгөхөөр шийдвэрлэсэн нь туйлын таатай мэдээ байлаа. Учир нь бид тэр хэмнэсэн мөнгөөрөө сургуулийнхаа дотор талыг бүрэн тохижуулах боломжийг бүрдүүлсэн юм.
-Төсөл нь ямар өртгөөр, хэдий хэмжээний барилгыг босгож чадсан бэ?
-Бага сургууль, дотуур байрны хамт 130 сая төгрөг зарцуулсан. Халуун, хүйтэн хэрэглээний ус ашиглалтыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд багийн сургууль анх удаа халуун, хүйтэн устай болж байгаа нь юм билээ.
Ариун цэврийн өрөө
Орчин үеийн тавилга хэрэгслээр ханган тохижуулсан, сургалтын 3 өрөө, дотуур байрны 2 өрөө, хүүхэд хөгжлийн өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс бүрдэнэ.
Анги
Сургуулийн байшин нь 16х14 м2 талбайтай. Харин дотуур байранд нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тус тусдаа байрлаж, нийт 16 хүүхэд амьдрах боломжтой.
Дотуур байрны хэсэг
Гал тогооны өрөө бүрэн тавилгатай учир хүүхдүүдэд хоол, цай хийж өгч болно.
Гал тогооны өрөө
Хүүхэд хөгжлийн өрөөтэй. Ном, тоглоом, компьютер гээд хүүхэд хөгжих боломжийг нь хангаж өгөхийг зорьсон.
Л.Баяндорж ийнхүү ярьсан юм.
Монгол Улсад анхны бага сургууль байгуулагдсаны 100 жилийн ой энэ 2018 онд тохиож байна. Монгол гэрт анх байгуулагдаж байсан бага сургуулийн түүхт ойд ийм сайхан бэлэг өгсөн Л.Баяндоржид баярлалаа. “Суварга барихаар сургууль барь” гэж АУЗ Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг.
Сургууль нь өөрөө суварга шиг эрхэм зүйл учраас эрдмийн өргөө болсон олон сайхан суварга бүтэх болтугай.

Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
ЭХЭМҮТ-д нэг долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
