БНСУ-ын Гёнсанбүг муж болон Улаанбаатар хот хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Тус ёслолын ажиллагаанд БНСУ-ын Гёнсан бүг мужийн төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин БНСУ-ын эрчим хүчний агентлаг, Дэгү кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чун, төслийг Солонгос талаас хэрэгжүүлэх компаний төлөөлөл Сэхан энержи компаний захирал Квон Ён Ху, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ц.Цэрэн, төслийг Монголын талаас хэрэгжүүлэх Mongolian Solar energy компаний захирал Ч.Алтангэрэл нар болон бусад албаныхан оролцсон юм.
Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, захиргаа, дэвшилтэт технологийн салбарын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах ажлууд хийгдэх аж.
Одоогийн байдлаар төслийг хэрэгжүүлэх бизнес загвар боловрсуулах үүднээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 10 байршилд сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэд технологид суурилсан бие даасан системийг суурилуулан туршилтын ажлыг эхлүүлэхээр нарийвчилсан судалгаа хийгджээ.
Уг төсөл ашиглалтад орсноор нэг байршилд 300-1000 орчим өрх сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа бүрэн шийдэх боломжтой болох бөгөөд ирэх оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтад орно хэмээн албаныхан хэллээ.
Дашрамд дурдахад Улаанбаатар хот болон Гёнсанбүг муж хоёр нь 2007 онд Хөдөө Аж Ахуйн Салбарт хамтран ажиллаж эхлэсэн ба газрын менежмент, хот хөгжүүлэлт, эмнэлгийн аялал жуулчлал, сайн үйлсийн аян зэрэг салбарт хамтран ажиллаж ирсэн билээ.
Өнгөрсөн 2018 оны 5-р сарын 15-ны өдөр Гёнсанбүг мужийн захиргаа болон Нийслэл Улаанбаатар хотын хооронд Шинэ Сэргээгдэх Эрчим Хүчний Салбарт Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан ба 11 дэхь жилдээ хоёр улс хоорондын итгэл дээр үндэслэн талуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлсээр байна.







Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
